Саудын Араб улсад халдлага үйлджээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Саудын Араб улсад халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын үеэр дөрвөн хүн амиа алдаж, 11 хүн гэмтсэн хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн байна. Хэт даврагчид “Шей Хоту” гэх машины үзэсгэлэнд халдаж, тэсрэх бодис тэсэлсэн байна. Дэлбэрэлтийн үеэр үзэсгэлэнд тавигдсан 50 гаруй машин дэлбэрч, дахин ашиглах боломжгүй болжээ.
Цагдаа нар халдлага болсон бүс нутгуудад хамгаалалтад гарсан бөгөөд сүрдүүлгийн хэд хэдэн дуудлага хүлээн авсан гэнэ. Хэт даврагчид цагдаагийн газар руу утасдаж, “Тун удахгүй олон хүнтэй газруудад халдлага үйлдэх болно” гэжээ.
Энэхүү халдлагыг “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин 24 настай Абу Амер аль Нажди гэгч үйлдсэн байна. Тэрбээр таван минутын видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулж “Саудын Араб дахь халдлагыг би үйлдсэн” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ