Амралтын өдрүүдэд хаагдах замууд
2015-05-30

Нийслэлийн зам засварын ажил үргэлжилж байна. Одоогоор Удирдлагын академи руу чиглэсэн автозам хаалттай байна. Уг хэсэгт “Усны эрчим” ХХК борооны усны шугам тавьж байгаа бөгөөд өнөөдөр 06.00 цагт нээгдэнэ.

 

Мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Жамъяан гүний гудамж, “Блю Скай” төвийн урд замыг өнөөдөр  22.00 цагаас маргааш өглөөний 06.00 цаг хүртэл хааж, бохир усны шугам тавина.

 

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Япон цэргийн цогцолбор руу явсан замыг 2015 оны 05 дугаар сарын 30-наас 22.00 цагаас 2015 оны 06 дугаар сарын 02-ны хооронд сүвлэж шугам сүлжээний ажил хийнэ.


Баянзүрх дүүрэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын авто замыг 2015 оны 05 дугаар сарын 29-ний  23.00 цагаас 2015 оны 05 дугаар сарын 30-ны 06.00 цаг хүртэл хааж, борооны ус зайлуулах шугам тавих ажил хийнэ. Гүйцэтгэгчээр  “Наран тойром” ХХК ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин