Ким Чен Ун сайдаа цаазалж буй бичлэг ил боллоо
Хойд Солонгосын Батлан хамгаалахын сайд Хён Ён Чолийг цаазалсан болохыг Сөүлийн тагнуулын агентлаг (NIS) мэдээлсэн билээ. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд олны өмнө зенитийн их буугаар буудаж цаазалсан байна. Тус улсын удирдагч Ким Чен Ун сайдаа “Хөдөлмөрийн нам”-ын хуралдааны үеэр унтсан, өөрөөс нь урвасан хэмээн буруутгаж, цаазаар авах ялаар шийтгэжээ. “Сайдтай хамт 15 хүнийг цаазалсан” гэж Өмнөд Солонгосын “Yonhap.com” мэдээлсэн билээ.
Пхеньян дээр мэдээллийг өнөөдрийг хүртэл үгүйсгэж, Ким Чен Уныг өмөөрсөн мэдэгдэл хийсээр байгаа юм. Тэгвэл Британийн “www.dailymail.co.uk” сайт сайдыг хэрхэн амиа алдаж буй дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж, Хён Ён Чолийг амиа алдсаныг баталсан тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ.
Хён Ён Чоль 2012 онд Хойд Солонгосын батлан хамгаалахын сайд болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ