Ерөнхийлөгч В.Путиний тушаалын дагуу Европын холбооны нөлөө бүхий 89 улстөрчийг ОХУ-д нэвтрэхийг хориглосон тухай “CNN” агентлаг мэдээллээ. “Хоригт багтсан эрхмүүд энэ оныг дуустал Орост нэвтрэх боломжгүй болж байгаа” хэмээн “TASS” агентлаг уламжилсан байна.
Орост нэвтрэх боломжгүй болсон Европын холбооны улстөрчдийн дунд Европын холбооны сайд нарын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Уве Корсепиус, Их Британийн дотоод хэргийн сайд Ник Крегг нар багтсан байна. Путиний хар жагсаалтад Шведийн 8 улстөрч, Польш, Латви, Литва, Эстони, Дани, Финланд, Чех, Румын, Болгарь, Испанийн албаныхан багтжээ.
Европын холбооны Ерөнхийлөгч Ж.М.Баррозо “ОХУ-ын удирдлагуудын гаргасан хоригийн асуудал хууль бус” гэж мэдэгдсэн байна. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Хууль бус зүйл байхгүй. Оросын эсрэг тавьсан бүх улс хариугаа авах ёстой” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |