Жое Байдены хүү таалал төгсчээ
2015-5-31

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байдены ууган хүү 46 настай Беа Байден өчигдөр тархины хорт хавдрын улмаас таалал төгссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрээр сүүлийн 10 гаруй жилийн турш тархины хорт хавдраар шаналсан бөгөөд энэ оны эхээр биеийн байдал нь эрс муудаж, эрчимт эмчилгээ хийлгэж эхэлжээ. Беа Нью Йорк хотын төв эмнэлэгт эмчлүүлж байгаад өчигдөр 21.30 цагт таалал төгссөн хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжилжээ.

 

Байдены ууган хүү Тагнуулын төв байгууллагад ажилладаг байсан юм. Беа 2004 онд хуримаа хийсэн. Хунтер, Наталиа гэх охин, хүүтэй ажээ.

Энэхүү мэдээллийн дараа Ерөнхийлөгч Барак Обама твиттер хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлж “Америк өнөөдөр нэг хүүгээсэй хагацлаа. Үнэхээр харамсалтай байна” гэж жиргэсэн байна. Обама мөн оршуулах ёслолд оролцохоор болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
заза:
хvмvvcийн нэрийг бичих гэж алж хаяжээ
2015-05-31
zochin:
ene americiin obama hamgiin muu eronhiilogch aguu americiin ner hvndiig delhiid unagasan gol hvndee archaagvi sul doroi uls torch
2015-05-31
Зочин:
mongol khelee sain surakh kheregtei , khuugeesee geji bicheech delgertsetsegee
2015-05-31