ЗАХИДАЛ № 6
2015-06-01

Монгол олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүндэт эрхэм хүний ач  охин таны ажил үйлс өөдрөг амьдрал түвшин сайхан байгаа биз ээ.

 

Хүндэт Анастасия.

Тээр холын үл мэдэх улс орноос бус түвшин сайхан буурал өвөөгийн тань нутгаас энэхүү захидлыг чамд хаяглаж байна. Юун түрүүн чамд хүүхдийн баярын мэндийг хүргэе. 

 

Үүнийг бичигч би ч, захидлыг хүлээн авах чи ч хүүхэд насаа үдэж инээд баяслын эзэд нялх үрсийн баярт хамаарахгүйг болсныг ойлгож байна. Гэхдээ чи бол Монгол төрийн тулгуур байж улс орныг жолоодсон түүхэн буурлын өвөр дээр нялх бага насандаа эрхэлж тоглосон зээ охин нь тул чамтай энэ баярын мэндийг хуваалцаж байна. Өвөө чинь амьд сэрүүн байсан бол үүнээс хавьгүй гоё эхлэлтэй гүн ухаарал ойлголттой захидлыг чамд хаяглан бичих байсан байх. Гэвч тэр хүн одоо бидний дунд алга. Зөвхөн сайн сайхнаар дурсах л үлджээ.

 

Чи МҮТВ-д өгсөн ярилцлагадаа ... Жоохон хүүхэд албан тушаал зэрэг зиндаа гэж мэдэхгүй. Хүүхдийн нүдэнд бүх юм тоглоом шиг харагддаг. Хүүхдийн сэтгэл ертөнц дэлгээтэй бүх юмыг дүрлийтлээ хардаг. Бүх хүнийг найзаа гэж боддог... гэж хүүхдийн гэгээн орчлын тухай сайхан хэлсэн байна лээ.

 

...Миний хувьд өвөө эмээ хоёр эгэл жирийн л өвөө эмээ байсан. Би өвөөтэйгээ зусланд зугаалж байснаа, горшокон дээрээ сууж өвөөтэйгээ номыг нь булаацалдаж байснаа санадаг ... гэж чи бас дурссан байсан. Чиний балчир насанд үлдсэн тэр жирийн өвөө тань Монголчуудын хувьд эгэл бус хүн байсан юм. Энэ тухай хойно товч өгүүлэхийг хичээнээ.

 

Хамгийн сүүлд өнгөрсөн жил чи өвөөгийнхөө хайртай эх орон Хөх тэнгэрийн Монгол орондоо зочилсон. Манайхан халуун дулаан угтсан гэсээн. Анх чамайг 2005 онд ирж байхад чинь  зарим талаараа хүйтэн хөндий  хандлага мэдрэгдсэн ч байж магад. Цаг хугацаа гэх урсгалд элгэн олон бид  бодлын буруугаа угааж  ухаарлын зайд гарсан нь олон. Тэгээд ч чиний өвөөгийн хөдөлмөр зүтгэл тэр дундаа Монголоо гэсэн чин сэтгэлтэй улс төрч байсныг өдгөө хоёрдмол байр суургүй хүлээн зөвшөөрсөн цаг үе ирж байгаа нь сайхан.

 

Чи 1985 онд төрсөн. Үхэр жилтэй юм билээ. Тэгэхээр одоо 30 нас хүрч байгаа юм байна.

Өвөө чинь чиний энэ насан дээр Монгол улсын төрийн жолоог атгалцах босгон дээрээ ирээд байсан гэдэг. Тэрээр хойно /ЗХУ-д/ боловсрол эзэмжшиж ид залуу 23- хан насандаа  Сангийн яамны дэд сайд, сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэх явсан байдаг даа.

 

Тэгээд 26 насандаа МАХН-ын дарга, 30 наснаасаа Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны даргыг хийж явсан. Дараа нь Монголын нам төрийн тэргүүн улсын удирдагч болсон. Үүнийг чи ааваасаа олонтаа сонсож мэдсэн биз.

 

Тэр цагийн Монгол орон минь ч өөр байсан. Хүн зон хэлмэгдэн туйлдсан төдийгүй хөгжлөөрөө хоцрогдсон байсан цаг үе байсаан.  За ингэсгээд одоо  хоёулангийнх нь мэдэх түүхийг товчильё. Улаан “галстук” хүзүүндээ зүүж Монгол хүүхдүүдийн дунд сэтгэл дүүрэн инээх чиний эмээгийн хөрөг фото хүүхдийн баярын өдрийн дотно зургаар олон хүний сэтгэлд үлдсэн байдаг. Тэдний нэг нь захидлыг бичигч би.

 

Би тэр цагийн залуусын нэгэн адил ажил хөдөлмөртөө амжилт гаргаж Ардын Их хурлын танхимын сүрт индэрээс нижигнэсэн алга ташилт дор бууж байна гэсэн сэрүүн зүүднээсээ сэрж ядсан социалист орны хүү байсаан. Бусдын л адил эх орондоо хайртай, хөдөлмөрлөж хичээж байж зорилгодоо хүрэх ухаарал хүмүүжлийг олж авсан жирийн нэг хүүхэд байсан. Дарга болох биш хот хороолол босголцож “каск “малгай өмссөн инженер болохыг мөрөөддөг байлаа. Гэхдээ сэтгүүлч болсон юм.

 

Эмээгийн чинь тухай өгүүлэх дурсамждаа эргэн орьё. Монголын төрийн тэргүүний гэргий байж бүх амьдралаа энэ оронтой холбох хувь заяаны талбарт гарч ирсэн чиний эмээ Цэдэнбал Филатовагийн Монголын хүүхдийн төлөө хийсэн санаачилсан зүйл нь өндрөөр үнэлж, томоор тоочиж болохоор их юм.

 

Чиний  эмээ Монголын Хүүхдийн төлөө фондыг үүсгэн байгуулж, түүнийгээ өөрөө удирдан бодит ажлуудыг хийдэг байсан. Тэр үеийн улсын удирдагчийн эхнэрийн хүсэл үлгэрт гадаг алтан загасны таалал шиг биелэх хэдий ч тэрээр энэ боломжоо хувийн эрх ашиг, өөрсдийн ахуй амьдралаа дээшлүүлэхийн тулд ашиглаагүй. Эрх мэдэл боломж бүхнээ хөгжиж буй Монголын ирээдүйн төлөө зориулж их юм хийе гэж шийдсэн өндөр мэдрэмжтэй “БЭР” байсан гэж би хувьдаа үнэлдэг.

 

Хүүхдийн баяраар таван төгрөг тас атгаад очиход өдөржин тоглож “гулядаж” болдог хүүхдийн Паркийг танай эмээ зүтгүүлэн хөрөнгө гаргуулж байгуулж байлаа. Шинэ тутам  хөгжин тэлж буй хот хүүхдийн паркгүй байж болохгүйг тэр үеийн олон сэхээтнүүд мэдэрч байсан байх. Гэхдээ үүнийг санаачлаад, төгс хийж дуусгах боломжийг атгасан хүн нь Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова  байсан. Энэ эмэгтэй өөрт байсан өргөн боломжоор эрх мэдлээр хувиа бодсон өөр зүйл хийхийг хүсч болох л байсан байх. Монголд тодорхой бодлого явуулдаг том гүрний “хүн” байсан боломжоо тэрээр бидний хүүхэд залуусын төлөөх үйлсэд ашигласан байдаг. Нэг сайхан дурсамж сонссоноо бичих үү дээ.

 

1974 оны 11 сард Монголд ЗХУ-ын тэргүүн Л.И.Брежнев айлчлан ирэхэд танай эмээ /Цэдэнбал Филатово / “Монголын хүүхэд залуучуудад та жинхэнэ бэлэг үлдээх ёстой шүү” хэмээн эвтэйхэн шахаж байсан гэдэг. Энэхүү шаргуу хүсэлтийн эцэст зочин Л.И.Брежнев дарга танай өвөө эмээ хоёрын гэрээс Москваруу дарга Суслов руу шууд утсаар ярьж зөвлөн Монголд Хуримын ордон, Залуу техникчдийн ордонг барьж өгөхөөр болж дээ. Хүүхэд, залуучуудад зориулсан гээд яривал манайдаа зууны барилга байгууламжинд тооцогдох Хуримын ордон, Залуу техникчдийн ордон ингэж танай өвөө эмээгийн гэрийн дайллага цайллага дээр тун хурдан шийдэгдэж байсан дурсамж байдаг юм билээ.

 

Энэ бүхнийг хүүхдийн баярын босгон дээр чамтай хуваалцахад сайхан байна. Чамд, чиний гэр бүлийнхэнд ч сайхан дурсамж болно гэдэгт найдаж байна. Цааш нуршихад 1972-84 оны хоорондох арван хоёр жилийн дотор манай орны 18 аймаг, УБ, Эрдэнэт, Дархан хотуудад хүүхдийн цэцэрлэг-ясли, соёл боловсрол, эрүүл мэндийн цогцолбор барилгууд сүндэрлэн боссон байдаг. Энэ бүтээн байгуулалт танай  эмээ Анастасия Ивановна Филатовагийн амьдралын замналтай холбогддог. Энэ бол танай гэр бүлийн  хувьд бахархал мөн байх. Ийм том бахархалтай зээ охин тэр бүр байхгүй шүү. 

Монголын хүүхдийн ордон, Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслан. Энэ бол одоог хүртэл дахин давтагдаагүй байгаа хүүхдийн төлөө хийсэн том хөрөнгө оруулалт.

 

Сэтгэл хөдөлж  дахин нэг дурсамж өгүүлэхэд тэр үеийн цорын ганц телевизээр “ Мы поедьем Артеке ” гэж хүүхдийн уралдаант нэвтрүүлэг явдаг байлаа. Энэ нэвтүүлгээр улбаалж сурлага авьяасаараа манлайлж  ЗХУ-ын хамгийн том хүүхдийн зусланд хар далайн эрэг дээр амрах  мөрөөдөл хүүхэд бүрт л байсан. Гэхдээ үүний наана “ОУ-ын Найрамдал” зусланд амрах эрхийг авна гэдэг ном эрдэмдээ их хичээх том босготой байлаа даа.

 

Өвөө болоод тэр дундаа эмээд чинь хатуурхсан цаг үе бидэнд байсан. Энэ бол харамсалтай хэрэг. Гэхдээ энэ бүхэн ард үлдэж тэдний үйлс зүтгэл үнэн зөвөөрөө дурсагдаж байгааг харж буй чи азтай л байна. Чиний өвөө эмээ аав бүгд л энэ цаг үе ирнэ гэж итгэж хүлээж байсан байх.  

Өнгөрсөн жил чамайг үүгээр ирэхэд Увс аймгийн настайчууд Цэдэнбалын зээ охинтой уулзлаа гээд нулимс унагаж байгааг хараад сэтгэл чинь их хөдөлсөн гэсэн. Тэр хүмүүсийн нүдэнд байсан дулаан харц, халуун сэтгэгдэл хот газар ховор үзэгдэл гэдгийг чи онцлон хэлсэн байна лээ. Ухаантай л охин юм гэж чамайг хүмүүс үнэлсэн.

 

Москвад  өссөн хэрнээ чамайг Буддын шашинтай мөн Англи,Франц, Герман хэлтэй өндөр боловсролтой гэж сонссон. Одоо Монгол хэлээ сайн сурч байгаа гэж найдаж байна.

“... Эмээгээ маш хатуу зан чанартай, сэтгэл хөдлөл ихтэй хүн байсан гэдгийг би мэдэрдэг байсан. Гэхдээ энэ нь ихийг хийж бүтээхэд хөтөлсөн байх. ... Бид бүгд хүн шүү дээ. Хүмүүсийг хийсэн бүтээснээр нь дүгнэх хэрэгтэй юм гэж бодож явдаг. Би эмээ өвөө хоёрынхоо хийсэн бүтээсэн зүйлийг нүдээрээ харж байна. Тийм болохоор би өвөө эмээ хоёроороо их бахархаж байна.“.  Чиний энэ үг танай хоёр буурлын амьдралын олон үнэнийг базаж хэлсэн үг гэж би бодож байна.

 

Нутаг орноо харж зон олонтой уулзаж сэтгэл зүрхээрээ уугуул нутгаа мэдэрсэнээ мөн ярьсан байна лээ. Энэ ч бас их аз шүү.  Өвөө чинь чиний энэ үгээр эх орон тусгаар тогтнол нь хэвээр, нутаг орон нь налайн цэлийж, эгэл олон нь өөрийг нь сайнаар дурсаж байгааг сонсох байх аа. “ Миний судсаар баатарлаг Монголын цус урсаж байгаа гэдгээр би бахархдаг” гэсэн чиний үгээр би хувьдаа бас бахархаж байна. 

Захидлын төгсгөлд залуу хүнтэй хөнгөн хөгжилтэй зүйл ярья даа. Миний ойлгосноор чи гэрлээгүй байгаа юм шиг билээ. Цаашдаа МУ-ын иргэн болж хайртай хүнтэйгээ эмээгийнхээ байгуулсан “Гэрлэх ёслолын ордон”-д хуримаа хийхийг хүсдэг гэж нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа өгүүлсэн байна лээ. Хүсэл тань биелэх болтугай. Эрдэм боловсролтой эх оронд минь хэрэгтэй “сайн хүргэн” дагуулж ирээрэй гэж хошигноё доо.

 

Монголын төрийн удирдагч хүндэт хүн Монгол улсын Маршал Ю. Цэдэнбал агсны зээ охин чамд хүүхдийн баярын мэнд хүргэж захидлаа өндөрлье. Нэгэн цагт чиний эмээ өвөө хоёр энэ гэгээн баярын хойморт хамгийн хүндтэй хүмүүс байсаан. 

 

Хүндэт Анастасия. Нарлаг Монголдоо ирж амьдралын нэгэн шинэ үеэ урам зориг дүүрэн эхлүүлэх хүслээ гүйцээж бидэндээ дахин зочлоорой.

 

Анастасия Зоригновна Цэдэнбал -д.

Шууд хаяглан бичсэн  ШУДАРГА ШУУДАНЧ

Shuud.mn
Сонин хачин
Dorvod er:
Ach ohiniig zee ohin gej anduural biz .Shaagildaad barij idehnee ene huuhnuud Yum unshij uhaarahiin orond hunii ugnii aldaa hynah gej unshdiimu da.Ene zahiand tuuh guivuulsan zuil gants ch alga bugd barimt notolgootoi zuiluud bn .
2015-09-02
Zochin:
Dajgui zahia bn .Humuus yund durguitsed bgag oilgohgui yum .
2015-09-02
batmunh.d:
Шударгө шууданч аа чиний түүхийн гуйвуулганд автах хүний тоо цөөрч байгаа шүү . Та нар ард түмний нэр барьж түүхийг дүгнэж байснаас бид олон арван жил төөрөлдсөн Одоо чам шиг гарууд зайлах цаг ирсэн шүү.
2015-06-05
Mongol:
Shuhernorovoo chinii etseg ehiig tembuunees salgaj ugsuniig martaa yu
2015-06-05
Зочин:
Erhem SHUHERNOROV BEIL GUAI TANIIHAAR ODOOGIIN TUR ZASGIIN UDIRDLAGUUD IH SAIN AJILLAJ BNU. YAJ CH BSAN DURVUD HUN TURIIN TULGUUR DURVUN SHIIR MALIIN TULGUUR GEDEGTEI EVLEREH L BOLJ DEE. HALHUD TUR BARIAD GIIGUULSEN YUM YU BN
2015-06-04
Зочин:
СэтгэгдэлМанж цустай шодонгууд солиорхнээ. Тэр үеийн Монголын соц систем чинь хойд солонгос. куба хоёроос арай өөр байсийм Цэдэнбал дарга хүүгээ биш Л.Түдэвийг бэлдэж байсийм
2015-06-04
ajiliin har:
ta nar bur soliorchee!!! iimhen umaar chi bi deeree tulaj baidag ug in bolovsoroltoi humuus bailtai bi bol jiriin ajilchin zasvarchin hun shuuh hergtei bol odoogiin hereg hiisen tom darga naraa shuuj hariutslga huleelgeh heregtei baih ...irgen shuud guai ta nar nom unsh heniig ach zee gej nereldeg um be gej nastai hunees umuu ah egcheesee asuu??? huuguu huuhediig ach ohinii huuhediig zee gedeg um .........hudalaa gevel hel bichegiin ih erdemten tsevel guain mongol helnii tovch tailbar toli gej nom bii nom unshij suraad olon um chaalchij bai bi jiriin zasvarchin hun
2015-06-02
Зочин:
haahaha
2015-06-02
zochin:
Hvv Guin hvvhediig achieve gedeg biz dee yu geed zee ohin geed hy tsaad bga yum be tenegee
2015-06-02
shuud:
Odoo hen tur barih ni hamaagvie nutag deeree hariihand deerelhvvlj hvvhnvvd chini amarjih gazargvii hvvhdvvd chini emnelgiin koridoriin shalan dr uilagnan hewtej bna!!!! ene bas halahiin ih huwi zaya yu? shvrennorow beil ee kkkkkkkk
2015-06-02
иргэн:
Монгол олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүндэт эрхэм хүний Зээ охины ажил үйлс өөдрөг амьдрал түвшин сайхан байгаа биз ээ гэжээ . Монголчууд эрэгтэй хүүхдийхээ хүүхдийг эрэгтэй, эмэгтэйгээс нь үл шалтгаалан Ач , охин хүүхдийнхээ хүүхдийг Зээ гэж нэрлэдэг юм.
2015-06-01
Зочин:
чамдаа л зөв хүн юм байх даа, чааваас, улаан оросын бууны нохой л байсан биз дээ
2015-06-01
SHUHERNOROV BEIL:
ENE OROS HUUHEN BOL UMJAAGIIN TSEDENBALGUIN ACH OHIN HEREV... TEDENBALGUAI KOMUNIST DARANGUILAGCH HEVEER BAISAN BOL ACH IN UYE ULAMJIJSAN DARANGUILAGCH BAIH BAISAN BIZ. HARIN MONGOLCHUUDII DEEDESIIN TENGER SULD IN HARJ ENE DURVUDUD IIM ZAVSHAAN OLGOOGUI BILEE ENE BOL HALHIIN IH HUVI ZAYA.!!!!!!!!!!!!!
2015-06-01
bb:
yadaj l zee ohin, ach ohin gedgee yalgaj salgaad medmeer yumaa. ACH OKHIN shuu dee
2015-06-01
DALAI:
TSEDENBALGUAI BURHANII SHASHIN SHUTEDGUI BAISAN UM SHUU JAAHAN HUUHED BAIHADAA HUREEND SHAVILAJ BAISAN GEDEG .ENE BUH NASAARAA UHEN UHTELEE MARKSIZM LENIZEMD UNENCH KOMUNIZMIIN BUREN TUGS YALALTIIG MURUUDUJ BAIGAAD MOSKVAD NAS BARSAN IIM HUNII ACH IN BURHANII SHASHINTAI GEDEGT ERGELZEJ BAINA.HEREVEE UVUU AAVIIH IN HAANCHILAL BUREN TUGS URGEJLJILEJ HOID SOLONSOS SHIG UVUU AAV HUUD IN URGELJUULEN YAVSAN BOL ENE HUUHEN HOID SOLONGOSIIN DARANGUILAGCH TSUST ALUURCHIN KIM JON UN SHIG BAIJ MAGDGUIL BAIH SHUU ZA ZA ENE BOL UUR TUUH YAMAR AZAAR T BURHAN TENGER BIDEND ARDCHILAL AVCH IREJBID AGUU IH HUVI ZAYAATAI UCHIRVAA ERH CHULUU HUNII ERH MANDTUGAI
2015-06-01
Зочин:
зөв хүндээ л магтаал бичиж. одоогийн ардчилсан жоомнууд боож үхэх нь.тайван навтгар аалзнууд аа?
2015-06-01
Зочин:
чамдаа л зөв хүн юм байх даа, чааваас, улаан оросын бууны нохой л байсан биз дээ
mgl:
kkkk sumtai garuu daa ene bichigch chin. Uuriinhuu ner usiig bichihgui yasnii evgui nuhur bn daa
2015-06-01
Зочин:
yun ch uynagiin haliltai shaadag ym. zuer huvi hund talaas n bichsen gol yay gehev bas uls toriin ongo ays oruulchijee sda chin
2015-06-01
Зочин:
haahaha
Зочин:
ард түмнийг төлөөлж чадахгүй байж ард түмний нэрийн өмнөөс гэж бичихээ болимоор байна шүү! тэр тусмаа ийм жалгын үзлээр долигносон дагдагнасан юм бичих нь онигоо шүү
2015-06-01
ok:
Show bitgii hii.ard tumen yahaa medne
2015-06-01
nn:
End noxor yu bicheed baigaa ga oilgoj bga yum boluu.xen bich gej xelsiin boldoo. Kkkkkk
2015-06-01
jaa lam:
mongold hairtai durtai in uy l bol alban tushaal amaibal irej magdfui um.ireed neg ih udahgui hariin hun hariin setgelgeetei hudalaa shou pr hiij baigaa um
2015-06-01
Зочин:
Yun icmeer dolignuur amitan be?
2015-06-01
Зочин:
jombogo ch yu bicheed bgaa yum be
2015-06-01
jaa lam:
ene huuhen hezeech yagaadch mongold amidarch chadahgui .yagaad gevel end ideeshihgui
2015-06-01
Зочин:
маш сайхан. маш гоё . маш дулаахан маш ачтай Монгол дарга Орос ээж хоёр минь. баабар элбэгдорж гончигдорж хүрэлсүхүүд цаашаа бай.
2015-06-01