Асашёрюүгийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2015-06-02

Өсвөр үеийн чөлөөт бөхийн “Asashoryu Cup-2015” олон улсын анхдугаар тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, аваргуудаа тодрууллаа.

 

Энэ тэмцээнд Налайх дүүрэг, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль”, “Арслан” клуб, БТСДуС-ийн өсвөрийн бөхчүүд амжилттай оролцлоо. 

 

Тэгвэл хөвгүүдийн 46 кг-д Э.Бямбадорж /Баянхонгор аймаг/, 54 кг-д М.Ананд /”Женко” клуб/, 63 кг-д Т.Тэргэл /БТСДуС/ 76 кг-д Ванг Киа Гианг /БНХАУ/, 100 кг-д М.Жамсрандорж /Төв аймаг/ нар Асашёорюү цомын анхны аваргууд боллоо. Охидын 38 кг-д Б.Бямбасүрэн /Налайх дүүрэг/, 43 кг-д Ө.Пүрэвсүрэн /Баянхонгор аймаг/, 49 кг-д Б.Мөнхнар /”Алдар” спорт хороо/, 56 кг-д Г.Энхсувд /Налайх дүүрэг/, 65 кг-д Э.Даваанасан /Чингэлтэй дүүрэг/ тус тус аваргаар тодорсон байна.

 

Тэмцээний үеэр  МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж “Спорт гэдэг нөр их хөдөлмөр, спорт бол хүнийг өндөр алдар хүндэтгэлд хүргэдгийг сумо бөхийн Их аварга, Ёкүзона би сайн мэднэ. Иймд чөлөөт бөхийн спортыг сонгосон өсвөрийн хүүхдүүд та нарын дунд олон улсын тэмцээнийг уламжлал болгох бодлоо хэрэгжүүлж байгаад баяртай байна. Миний саналыг дэмжиж энэ тэмцээнийг 2015 оны календарьчилсан төлөвлөгөөндөө багтаасан ДБНХ-нд талархлаа илэрхийлье. Энэ тэмцээнээс хожмын алдар цуутай бөхчүүд төрж гарна гэдэгт би итгэж байна. “Токио - 2020” зуны олимпийн наадмын найдвар нь та нар. Тус тэмцээн наймдугаар сард болох Монгол туургатны хүүхдийн спортын наадам, есдүгээр сард болох Монголын спортын хүүхдийн Ү наадам, мөн ирэх сарын эхээр Энэтхэг улсын Нью-Дели хотод болох Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн, наймдугаар сарын сүүлчээр Сараево хотод болох өсвөр үеийн ДАШТ-д оролцох манай өсвөрийн бөхчүүдийн хувьд томоохон сорилго болох юм.” хэмээн хэлжээ.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
dagbadorj abarga aguu hvn shvv az jargal ervvl enh amjilt bvteeliig hvsie
2015-06-05