Т.Санчир Филиппиний багтай байгуулсан гэрээгээ цуцалжээ

Монголын Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Санчир Филиппиний “Гинебра Сан Мигель” багтай байгуулсан гэрээгээ цуцалснаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. Тэрбээр фэйсвүүк хуудсанаа “За ямартай ч чадах бүхнээ хийлээ. Надад боломж олгохыг дасгалжуулагч анхнаасаа хүсээгүй. Гэхдээ энэ асуудлыг би өөрийн зүгээс анх тавьсан. Эвтэйхэн байдлаар ярилцаад, өнөөдөр шийдэгдлээ. Хэлний тал дээр асуудал тийм ч их байсангүй. Сагсан бөмбөг нэг хэлтэй болохоор. Дэмжсэн бүх хүмүүстэй болон Bold Maagii-даа баярлалаа. Их туршлага боллоо” хэмээн бичжээ.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппиний багтай гэрээ байгуулж, нэг тоглолтын гараанд гарсан юм. Харин дасгалжуулагчийн үл ойлголцлоос болж, гэрээгээ цуцалж буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ