Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ боллоо
2015-06-02

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ” Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд боллоо.

 

Их эзэн Чингис хааны талбайг хүүхдүүддээ зориулан чимэглэсэн бөгөөд 12 жил, Жангарын 6 баатрыг байрлуулж, өртөө бүрд төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгуулжээ.

 

Мөн нэгдсэн арга хэмжээнээс гадна дүүрэг бүрт хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин