Тавантолгойн ажлын хэсэг хуралдана
2015-06-02

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалсан Тавантолгойн ажлын хэсэг өнөөдөр 13.00 цагаас “А” танхимд хуралдана. Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхэд дүгнэлт гаргах уг ажлын хэсэг Засгийн газар болон холбогдох яамдаас зарим баримт бичгийг авах хүсэлтээ илгээгээд буй. Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулсан дүнг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны тогтоол, яамдаас авсан саналыг хүссэн. Мөн Тавантолгойн гэрээний төслийн англи хувилбарыг ажлын хэсэгт ирүүлэхийг удаа дараа хүсээд байгаа юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин