Янцы мөрөнд 458 зорчигчтой хөлөг онгоц живжээ
2015-06-02

Хятадын Янцы мөрөнд 458 зорчигчтой хөлөг онгоц өнгөрөгч даваа гаригт живсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Хөлгийн ахмад, инженер хоёр аврагдсан бөгөөд тэд хүчтэй шуурганд дайрагдан онгоц богино хугацаанд живсэн гэж хэлсэн байна.

 

Хөлөг онгоц Нанжин хотоос Чунцинд очихоор явж байсан аж. Одоо Янцы мөрөнд аврах ажиллагаа явуулж байгаа ба цаг агаар муу байгаагаас нэлээд хүндрэлтэй байгаа аж.

 

Хөлөг дээр 485 зорчигч байгаа гэж мэдээлснээс 405 зорчигч, жуулчны агентлагийн 5 ажилтан, хөлгийн багийн 47 гишүүн явжээ.

Shuud.mn
Сонин хачин