Гадаад өр 953 сая ам.доллараар нэмэгджээ

Монгол Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс 5 хувиар буюу 953 сая ам.доллараар нэмэгджээ.
Тодруулбал, гадаад өрийн үлдэгдэл эхний улирлын гүйцэтгэлээр 20895 сая ам.долларт хүрсэн байна.
Ингэхдээ Засгийн газар болон Төв банкны гадаад өр өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар буюу 702 сая ам.доллараар өсч 5432 сая ам.долларт хүрсэн аж.
Харин хувийн хэвшлийн гадаад өр 2 хувиар буюу 251 сая ам.доллараар нэмэгдэн 15463 сая ам.долларт хүрсэн байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ