Н.Батбаяр: Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлнэ
2015-06-02

Гэрэл зургийг MPA.MN

 

АН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг мэдээлэл хийжээ. Үүнтэй холбогдуулан уг ажлын хэсгийн ахлагч  УИХ-ын гишүүн Н.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслиийг явц ямар байна  вэ?

 

-УИХ-ын даргын захирамжаар батлагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг дөрвөн сар гаруй хугацаанд ажилласныхаа үр дүнд бүлгүүдэд эхний ээлжийн саналаа танилцуулж байна. Манай ажлын хэсэг есөн хүний бүрэлдэхүүнтэй. Парламентад суудалтай бүх намын төлөөл орсон. Анхны үндсэн хууль батлалцсан долоон гишүүн орсон. Ажлын хэсэг 10 гаруй удаа хуралдаж, 30 гаруй судалгаа хийсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг маш хариуцлагатай ажил учраас ултай суурьтай судалгаа хийсэн байх ёстой гэж үзэж байгаа.

 

-Хуулийн ямар зүйл, заалтад  өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байгаа бол?

 

-Дэлхийн 25 улсын туршлага судалгаа явуулж үзлээ. Үндсэн хууль гэдэг тухайн улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, хэл соёлыг баталгаажуулахаас гадна төрийн байгууллагын уяалдаа холбоог хангахад чиглэгдсэн байдгийг анхаарч үзлээ. Харамсалтай нь манай улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд маш олон Засгийн газар огцруулсан байна. Бусад орнууд төр засаг нь тогтвортой, үйл ажиллагаа нь хоорондоо уяалдаатай байж хөгждөг юм байна. Тухайлбал, АНУ 200 гаруй жилийн түүхэнд 44 Ерөнхийлөгч сонгосон. Ингэхдээ ганц хүнд л огцруулах талаар яригдсан. Тиймээс бид төр засгийн тогтвортой байдлыг хангах  тал дээр анхаарч байна.

 

Мөн намаар талцаж байгаа байдал газар авч байна. Хүнийг чадвараар нь бус намын харьяа, хандив өгсөн байдлаар нь үнэлж байна. Үүнийг засах хэрэгтэй. Монголчууд цөөхөн гэтэл намаар хуваагдаад байгаа нь буруу. Тэр тусмаа орон нутгийн сонгууль хийж, 3000 хүнтэй газар танай, манай гээд байх нь зохимжгүй байна. Орон нутгийн сонгуульд нам оролцдгийг болиулж, сумын Засаг даргаа шууд сонгодог болъё гэсэн асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, намаар  талцдаг асуудлыг хязгаарлах юм. Монгол Улс нүүдлийн болон суурьшмал соёл иргэншилтэй. Гэтэл Үндсэн хуульдаа хотын асуудлыг орхигдуулсан. Энэ нь Улаанбаатар хотод төвлөрөл бий болох үндсэн шалтгаан болсон гэж үзэж байгаа. Тиймээс хотуудын статусыг сэргээх нь зөв гэсэн үндсэн гурван чиглэлийн асуудлаар ярьж байна.

 

-Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд ямар зохицуулалт тусгах бол?

 

-Дэлхий дахинд улс орнууд Ерөнхийлөгч, хаант, парламентын засаглалтай байдаг. Манайхыг Ерөнхийлөгч болон парламентын хосолсон засаглалтай гэж үздэг. Тиймээс энэ байдалдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн шууд сонгодгийг хязгаарлаад парламентаас сонгоно. Жинхэнэ парламетын засаглал руугаа орох буюу Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлье гэдэг асуудлыг ярьж байна.

 

-Ерөнхий сайдын эрхийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

 

-Шинэ Ерөнхий сайд гарах бүрт Засгийн газрын шинэ бүтэц бий болдгоос бүх байгууллага нь өөрчлөгддөг. Үүнийг хязгаарлах хэрэгтэй. Яамдын тоог багасгаж есөн яамтай болгож, шинэ Ерөнхий сайд гарч ирэх боловч Засгийн газрын бүтэц өөрчлөгддөг байдлыг хязгаарлаж төрийн албыг тогтвортой болгох юм. Намаар талцаж, элдэв асуудал үүсдгийг эрх зүйн хувьд хязгаарлах юм.

 

-“Давхар дээл”-ийн асуудлыг хэрхэн тусгах вэ?

 

-Өнгөрсөн хугацаанд бид байж болох бүх хувилбарыг туршиж үзсэн байна. Үүнээс харахад Засгийн газрын бүтцийг цомхотгоод гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх боломжтой  гэсэн нь зохимжтой гэж үзэж байна.  

 

-Хуулийн төслийг хэзээ өргөн барих бол?

 

-Намын бүлгүүддээ танилцуулж, зөвшилцөж байж ойрын үед өргөн барина. Хуулиндаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгууль болохоос зургаан сарын өмнө хийх ёстой гэж заасан. Тиймээс 2015 онд багтах ёстой. Хэтэрхий оройтвол улс төр болчихдог учраас ойрын хугацаанд өргөн барина.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
УИХ СОЛИОТ ГАЖИГ БАТБАЯР ЭРҮҮЛ ҮҮ.
2015-06-03
Зочин:
Ene erh medel n harin indeed bga um bish uu
2015-06-02
Зочин:
Gol yamd boloh gadaad hariltsaa sangiin huuli zuin yamdiig ih hurliin gishuud awna. Ene ni butsaad dahiad zonhuurah ni todorhoi. Parliament zahialgaar huuli bataldag mungutei hunii umnu huchin muhusduj bga jishee MAK oyu tolgoi 2 bna. Parlamentiin ene 76 tsaashid ajillaj chadah uu.
2015-06-02
Хо эрүүл болж дээ овоо:
Эрүүл эр хүн шиг юм ярьсан байна шүү уг санаа нь зөв цөөн яам байж хийж яаддаг агентлагуудтай байвал болж байна даа
2015-06-02
Зочин:
хүнд нь бус асуудалд нь хандаж сурцгаая асуудал нь зөв санагдлааа иймд энэхүү үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна.
2015-06-02
Зочин:
УИХ СОЛИОТ ГАЖИГ БАТБАЯР ЭРҮҮЛ ҮҮ.
Зочин:
хүнд нь бус асуудалд нь хандаж сурцгаая асуудал нь зөв санагдлааа иймд энэхүү үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна.
2015-06-02
Зочин:
хүнд нь бус асуудалд нь хандаж сурцгаая асуудал нь зөв санагдлааа иймд энэхүү үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна.
2015-06-02
монголчууд:
хуцдаг муу хулгайч вэ.эрх мэдлээ нэмэгдүүлж аваад хэнд ч захирагдахгүй улс орон газар шороо,баялагийг минь зарж идээд дуусгах нь л дээ.муу өмхий хар цүндийсэн п здакаа хол очиж хуцаарй чи. та муусайн хужаагийн хөл гар болсон хулгайчууд давараад байвал 2016онд Монгол улсын нэрийн өмнөөс буудуулна гэж мэдээрэй.
2015-06-02
dfsafsd:
odo l yum hiih ni dee
2015-06-02
Зочин:
очиж очиж шар хадны хүндэт өвчтөнөөр үндсэн хуулиа хийлгэх ч гэж дээ
2015-06-02