”CEO Club”-ээс Оюутолгой төслийг үргэлжлүүлэх шийдвэрт талархал илэрхийлэв
2015-06-02 14:39

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН КЛУБЭЭС ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙГ СЭРГЭЭЖ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ШИЙДВЭРТ ТАЛАРХАЖ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЧ БАЙНА

 

“Гүйцэтгэх Захирлуудын Клуб” (CEO Club) нь Монголын эдийн засаг, хувийн хэвшлийн томоохон татвар төлөгчид болон нэр хүнд бүхий бизнес эрхлэгчдийн санаачилгаар 2009 онд үүсгэн байгуулагдаж, Монгол Улсад бизнеснйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах дуу хоолой нь болж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголын Эдийн Засгийн Форум, Монголын Хөрөнгө Оруулалтын Чуулга Уулзалт, Бизнесийн орчны шинэтгэлийн жил зэрэг хөтөлбөр apra хэмжээг санаачлан хамтран зохион байгуулж, бизнес эрхлэгчдийг төлөөлж татвар болон бизнесийн орчныг боловсронгуй, илүү таатай болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж ирлээ.

 

Монгол Улсын Засгийн газраас Оюу Толгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталж, төслийн ажлыг эхлүүлсэнд Ерөнхий caйд Ч.Сайханбилэгийн тэргүүлж буй Засгийн газар, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Оюу Толгой компанийн удирдлага болон энэхүү чухал алхмыг хийхэд улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Их Хурлын дарга 3. Энхболд нарт нийт гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна.

 

Оюу Толгой нь олон улсын тувшинд Монгол Улсын нэрийн хуудас болсон хөрөнгө оруулалтын төсөл мөн. Төслийн эхний үe шатыг xoëp жил хүрэхгүй хугацаанд ашиглалтад оруулсанаас хойш 1,000,000 тонн зэсийн баяжмалыг экспортолж, нийт 1.3 тэрбум долларын татвар, хураамжийг улсын төсөвт төвлөрүүлж, нийт ажиллах хүчний 95 хувийг Монголчууд бүрдүүлж байгаа нь цаашид бид Оюу Толгой шиг орчин үеийн, дэлхийн хэмжээний технологийн ажиллагаатай уурхайг бүтээн байгуулж, ажиллуулах чадавхитай болж байгаа нь бид бүхний бахархах ёстой үp дүн юм.

 

Төслийн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг хөрөнгө оруулагч талууд амжилттай баталсан нь гадаад орчинд ихээхэн эерэг дохио болж, Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааны ханш өсч, Засгийн газрын  бондын хүү буурч,  төгрөгийн  ханш  чангарч  байгаа нь  зах  зээл  Засгийн  Газарт  өгч  байгаа хамгийн бодитой үнэлгээ мөн.

 

Аливаа томоохон төслийг ажил хэрэгч бyc байдлаар шүүмжлэх, иргэд, нийгмийн хүлээлтэн дээ р улс тө рийн ашиг хонжоо олох зорилгоор тоглох, хойшлуулах, удаашруулах, цаг алдах нь эдийн засаг, нийгмийн хөгжилд ямар их сөрөг нөлөө үзүүлдгийг төслийг саатуулсан сүүлийн xoëp жил бидэнд мэдрүүлсэн. Улсын төсөвт opox байсан бүx төрлийн татвар, хураамж, алдагдсан орлого, өсөн нэмэгдсэн ажилгүйдэл, амьжиргааны доройтол, алдсан цаг хугацаа, эдийн засгийн боломжийг бид нөхөж маш их ажиллах цаг ирлээ.

 

Оюу Толгой нь Монголчууд бидний төсөл бөгөөд энэ төслийн цаашдын хувь заяа, ололт амжилт, алдаа, алдагдал адилхан биднийх байх тул ханцуй шамлан ажиллацгаая, Улс Эх орноо хамтдаа хөгж үүлье гэж уриалж байна.

 

Монголын хувийн хэшлийнхэн Оюу Толгойн хамт олны хийж байгаа их бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа бөгөөд томоохон төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай технологи, санхүүжилт, өндөр мэргэжлийн боловсон хүчнээ Монголд ирүүлэн ажиллуулж байгаа Рио Тинто болон Туркойз Хилл компаниудад талархал илэрхийлж, амжилт хүсье!

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН КЛУБ

 
Shuud.mn
Сонин хачин
like:
Demjij bna
2015-06-02