Баярын өдөр 98 хүүхэд төөрчээ
2015-06-02

Чингисийн талбай, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд баярын арга хэмжээ зохион байгуулагдах үеэр эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн бага насны 98 хүүхдийг цагдаагийн алба хаагчид олж, эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа газар, хэлтсийн 595 алба хаагч нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хамгаалалтыг батлагдсан төлөвлөгөө, зураглалын дагуу үүрэг гүйцэтгэсэн байна.

 

Мөн өдөр давхардсан тоогоор эргүүлийн 155 чиглэлд өдөр, орой, шөнийн эргүүлд 336 офицер, цагдаа, 58 автомашинтай үүрэг гүйцэтгэж, зөрчил гаргасан 1436 иргэнийг 9.875.000 төгрөгөөр торгож, архи хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон 125 хүнийг саатуулан, хулгайлах-2, бусдын бие махбодид гэмтэл учруулсан-2, танхайрах-3, булаалт-1, нийт 8 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжэн ажиллажээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин