Архивын удирдах ажилтны зөвлөгөөн болно
2015-06-02

“Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн” Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхимд 09.00 цагаас эхэлнэ.

 

Энэ удаагийн зөвлөгөөнийг Архивын салбарын өнөөгийн байдал, шинэчлэл, орчин үеийн архивын чиг хандлага, цахим архив сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр асуудлын хүрээнд АЕГ-аас төрийн архивуудын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, төрийн архивт хөмрөг үүсгэгч байгууллагад зэрэглэл тогтоох, нөхөн бүрдүүлэх эх үүсвэрийн жагсаалт боловсруулах арга зүйн талаар хэлэлцэх аж.

 

Тус зөвлөгөөн 1957 оноос эхлэлтэй бөгөөд төрийн 35 архив буюу 21 аймаг, нийслэлийн архив, салбар төрөлжсөн архивын дарга болон АЕГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, улсын байцаагч, ҮТА-ын төвийн эрхлэгч нар оролцох юм.


“Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн” Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхимд 09.00 цагаас эхэлнэ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин