Солонгос, Монголын оддын хамтарсан K-pop тоглолт болно
2015-06-02

Ирэх долоо хоногийн бямба гаригт Солонгос, Монголын оддын хамтарсан K-pop тоглолт болно.

 

Тодруулбал,  Солонгосын ЭСЯ-аас БНСУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан “Солонгос-Монголын найрамдлын сар” аяныг өрнүүлж байна.

 

Аяны хүрээнд “La Traviata” дуурь солонгос найруулагчийн найруулснаар тайзнаа амилсан. Мөн өнгөрсөн сарын 29-31-ны өдрүүдэд Тэнгис кино театрт “Солонгосын кино өдөрлөг” зохион байгуулагджээ. Нэрт кино найруулагч Юн Жэ Гюний “Эцэгтээ зориулсан шүлэг” кино “Тэнгис”-т үнэ төлбөргүй гарсан юм.

Энэ ням гаригт Солонгосын ЭСЯ-аас солонгос хоол хийх үзүүлбэр, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн худалдаанаас олсон мөнгийг буяны үйлд зориулах гэнэ. 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bitgii huts muu hujaaa
2015-06-03
Зочин:
solongost mers garsan baihad boliochee
2015-06-03
Zochin:
Sagsuu SO , Zodoonch Dagvadorj ,2 l bna daa !
2015-06-02
Зочин:
Монгол одод оо. Хэн байдаг билээ
2015-06-02
Зочин:
bitgii huts muu hujaaa