Цэц дунд суудлаар хуралдана
2015-06-02

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болох тухай, Арванзургадугаар зүйлийн 4 дэх заалтын ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй гэсэн заалтыг тус тус зөрчсөн тухай мэдээлэл ирүүлжээ.

 

Энэ мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин