Туркийн кино өдөрлөг болно
2015-06-02

 

Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамнаас "Турк улсын соёлын өдрүүд- II"-ийн хүрээнд “Туркийн кино өдөрлөг”-ийг энэ сарын 8-12-ны өдрүүдэд Тэнгис кино театр зохион байгуулахаар болжээ. 

 

Кино өдөрлөгийг нээж  Mахсун Кирмизигул найруулсан “Нью-Йорк дахь таван минарет” уран сайхны киног олон нийтэд хүргэх гэнэ. 

 

Нью-Йорк хотод нуугдаж буй “Дажжал” нууц нэртэй Tуркийн Исламын тэргүүлэгчийг эх оронд нь буцаан авчрах даалгаврыг Туркийн терроризмтой тэмцэгч хоёр агентэд үүрэг болгоно.

 

Энэхүү агентууд нь Холбооны мөрдөх товчоо болон Нью-Йорк хотын цагдаагийн газартай хамтран ажилласны үр дүнд Туркийн шоронд аллага үйлдсэний улмаас суллагдаад Нью-Йорк руу дүрвэн зугтсан лалын шашны нэр хүндтэй эрдэмтэн Хажи Гүмүшийг баривчлана. Зөвхөн өшөө авалтыг зорилгоо болгосон хүнд гэм буруутай, буруугүй байх нь хамаатай эсэхийг хайр, нөхөрлөл, энх амгалан, мухар сүжгийн тухай өгүүлэх энэхүү түүхээс харах боломжтой.

Shuud.mn
Сонин хачин