Алга болсон охиныг олжээ
2015-06-02

Цагдаагийн алба хаагчид алга болсон охиныг олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

 

Таван настай охин өнгөрөгч сарын 30-ны өдрийн өглөө 10:00 цагийн орчимд гэрээсээ гарч, сураггүй алга болсон байсныг олсон байна.

 

Гэвч фэйсбүүкийн хэрэглэгчид одоо ч охины хайж буй зургийг бусадтай хуваалцан, олон нийтэд түгээж байгаа юм.

 

Иймд алга болсон хүүхэд олдсон тул түүнийг зургийг тараахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин