Олны танил хүмүүс хар тамхины хэрэгт холбогджээ
2015-06-02

Эрүүгийн цагдаагийн газрынхан хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлж байна.

 

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн өдрүүдэд Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд хар тамхи борлуулсан, хадгалсан, хэрэглэсэн гэх 10 гаруй гэмт хэргийг илрүүлжээ.

 

Эдгээр хэрэгт 20 гаруй хүнийг холбогдуулан цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж. Хар тахины хэрэгт баривчлагдсан хүмүүсийн дунд олны танил хүн ч байгаа гэж эх сурвалжаас мэдээлсэн.

 

Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуус хар тамхи хэрэглэх, борлуулах энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгагдах, шүүхээс ял шийтгүүлэх зэрэг тохиолдол гарсаар байна. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин