Улаанбаатар
Виктор Ющенко: Украин дэлхийг залхааж байна
2015-6-3

Украины Ерөнхийлөгч асан Виктор Ющенко “www.kp.ru” сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Украинд хэдийнэ дайн эхэлсэн гэх юм. Та энэ тухай өөрийн бодлоо хуваалцаач?

-Украиныг хөдөлгөдөг салбарууд хэдийнэ уналтад орж, зогсонги байдалд ороод байна. Украин том аюулаасаа салж чадсан ч эдийн засгийн уналтаасаа болж, хүчгүй болох эрсдэлтэй байна. Би энэ тухай хангалттай ярьж, удирдлагуудад сануулж буй ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Зүүн хязгаар буюу сөргөлдөөний бүсэд амьдарч буй иргэдэд үнэхээр санаа зовж байна. Хэрхэн амьдарч буй талаарх мэдээлэл хомс байна. Үнэнийг хэлэхэд, зүүн хязгаарын иргэд олон улсын тусламжийн бараа, бүтээгдэхүүнээр амьдарч байгаа. Украины нэг хэсэгт хөл, толгой нь мэдэгдэхгүй үйл явдал өрнөж байна. Үнэхээр харамсалтай. Би хүүхэд насаа Донецк мужид өнгөрүүлсэн. Донецкийг хүмүүс цэцгэн муж гэдэг байлаа. Одоо ганц ч цэцэггүй, үнэхээр дүнсийсэн, хүмүүсийн харцанд айдас хурсан аймшигтай газар болжээ. “Яагаад” гэх үг сэтгэлийг минь өвтгөж байна. Порошенко хэрүүл хийж, тусламж гуйхаас өөр юу ч хийхгүй. Өдрөөс өдөрт Украин хүчгүй, эдийн засгийн хувьд дорой болох эрсдэл бидний өмнө тулгараад байна.

 

-2013 оны долоодугаар сараас эхлэн Украины асуудал олон улсын анхаарлыг татаж эхэлсэн?

-Үнэнийг хэлэхэд, Украины асуудал дэлхийг залхааж байна. Олон улс хэдийнэ Украиныг тоохоо болж, өөр асуудалд анхаарлаа хандуулж байна. Тиймээ, хэсэг хугацаанд дэлхийн нүд, чих Украиныг сайтар сонсч, Украинчуудын төлөө санаа зовж байна. Гэхдээ бүх зүйл цагийн зүүний аясаар өөрчлөгдөж, бидний асуудал нойр хүргэж, залхааж эхэллээ. Олон улс ганцхан зүйлд анхаарлаа хандуулах нь утгагүй хэрэг. Украин одоо олон улсаас тусламж гуйхгүй, өөрөө хямралаа гатлах хэрэгтэй. Хямрал болон ард түмнээ хамгаалахын тулд Ерөнхийлөгч, Засгийн газар байдаг. Тэд олон улсаас тусламж хүсээд ширээнийхээ ард суух эрхгүй. Тэд ажиллах хэрэгтэй. Тэд хэрэлдэх бус хэлэлцэж, шийдэлд хүрэх ёстой.

 

-Украины асуудал тэгвэл олон улсад хамааралгүй болсон гэсэн үг үү?

-Тиймээ. Бидний асуудал олон улсын хувьд ялаа шиг нэр хүндгүй, хүсвэл үргээж болох хэмжээнд хүрлээ. Сөргөлдөөн, хямрал өмнөх шигээ хүчтэй, анхаарал татахаа больсон. Харамсалтай нь Порошенко тэгэж бодохгүй байна.

 

-Таны эх орон хэзээ амар амгалан, өмнөх шигээ тайван болох бол?

-Удирдлага нь зөв сэтгэж, зөв хөдөлвөл хямрал тийм ч удаан үргэлжлэхгүй. Хэрвээ буруу, буруу шийдвэр гаргаж, дайсныхаа тоог нэмээд байдал 10, 20 жил ч үргэлжлэх эрсдэлтэй. Гхэдээ Украины хямралыг цэглэхэд Европын холбоо, АНУ, Их Британи, Орос голлох үүргийг гүйцэтгэх учиртай.

 

 

-Гэхдээ Ерөнхийлөгч Петр Порошенко зүүн хязгаарын хямралд Оросыг буруутгадаг шүү дээ?

-Энэ бол буруу. Путин худлаа хэлэхгүй. Порошенко, Путинийг муулж, хэрүүл хийх нь Украинд тун аюултай. Орос бол агуу гүрэн.

 

-Хамгийн их санаа зовж буй салбар?

-Энэ бол эдийн засгийн салбар. Хэдэн сарын өмнөөс Украин тэтгэвэр, тэтгэмж, цалингаа тавьж чадахаа больсон. 2014 онд Украин 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт алдсан. Украины инфляци 30 хувиас давсны дээр ханшийн уналт 15-16 сарын дотор 320 хувьд хүрээд байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Tovh:
Hohi ni dee. Yankiudiin bogsiig doloogood yu olov oo.Augaa Orosiin uuriig hurgej baij ahiad aluulav daa. Amerik ah chini tanai nusgai Ukrainiig hudlaa omoorson bolood hayavaa.imperlist bodlogo gej iim baidgiig odoo oilgov uu
2018-04-03
Зочин:
Хэрэв ардчилагч Прошенкотой адил юм бол ардчилалын хэрэг алга.
2015-06-06
Зочин:
Порошенк муу байж болно!! Гэхдээ тэр бол шалгарсан ардчилагч !! Америкийн их анд найз!
2015-06-05
Idi na hui ter yankuudtaigaa tonil
Зочин:
Харамсалтай нь компани нь дампуурлын ирмэгт ирчихсэн байсан хүнээр ерөнхийлөгч тавихаар мөнгө идэхээс өөр юм бодохгүй байна даа. Порошенко ухаан орохгүй ээ.
2015-06-04
зочин:
монгол дайн байлдаан болоогүй баж украйнаас нэг их ялгаагүй байх шив....
2015-06-03
Zochin:
Tooroi Poroshenko ! Hezee ch uhaan orohgui ! Sadam shig uhej baij ukrain oodlono !
2015-06-03
Украйн:
Ухаан орсон байна
2015-06-03