Согтуу жолооч осол гаргаж, хоёр хүн гэмтжээ
2015-06-03

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингэлтэйн өргөн чөлөө, 17 дугаар сургуулийн урд замд согтуу жолооч ноцтой осол гаргажээ.

 

Х.Сонота маркийн авто машины жолооч Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож  Т. Раум, Т.Приус, Т.Раум маркийн гурван автомашинтай мөргөлдөж, зорчигч 34 настай эмэгтэй М нарын 2 хүнийг гэмтээжээ.

 

Өнгөрөгч хоногт цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Б.Хүлэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин