ХҮН-д эрүүл мэндийн салбарынхан нэгдлээ
2015-06-03

Хөдөлмөрийн Үндэсний нам шинэчлэн зохион байгуулагдсанаас хойш олон нийтийн хүчтэй дэмжлэг, талархал хүлээсээр байна. Намд нэгдэх хүсэлтэй хэдэн арван мянган  эгэл жирийн хөдөлмөрчид, иргэдийн хүсэлтийг хүлээж авсны нэгэн төлөөлөл болох эрүүл мэндийн салбарт манлайлагчид Хөдөлмөрийн Үндэсний намд нэгдэн орж байна.

 

“Хөдөлмөрч хүн”-ий эрүүл энхийн баталгаа болсон эмч, эмнэлгийн ажилтнууд бол “МОНГОЛ ЗОРИЛГО”-д хүрэхэд их хэргийн баталгаа юм. Эрүүл энх Монгол хүний баталгаа болсон энэ салбарынхан улс орныхоо хөгжлийн ирээдүйд өөрийн хүч чадал, оюун ухаанаа зориулахаар зорин ирсэн бөгөөд тэдэнд Хөдөлмөрийн Үндэсний намын батлахыг намын дарга С.Боргил гардууллаа.

 

Хөдөлмөрийн Үндэсний намд шинээр элссэн 20 гаруй гишүүд эрүүл мэндийн салбарын төлөөлөгчид бөгөөд олон хүнд хүрч үйлчилдэг гол гол эмнэлэг, поликлиникийн эмч нар бөгөөд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудалд ХҮН намын бодлого, үзэл баримтлал, шийдлийн гарц хэмээн үзэж элсэн орж байгаагаа илэрхийлж байна.

 

Намын дарга Боргил намд шинээр элссэн гишүүддээ хандан “...ХҮН-ий хөдөлмөр бол баялаг бүтээх үндсэн хэрэглүүр мөн, тэр ХҮН эрүүл энх байх нь баялаг бүтээх эн тэргүүний хэрэг юм. Өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарыг босгодог ч үгүй муужруулдаг ч үгүй хоёрын хооронд гурвын дунд авч явсаны хор уршгийг бид хангалттай амссан, эдгээр манлайглаг намын гишүүдээрээ дамжуулан бид эрүүл мэндийн салбараа өөд нь татаж, гадагш явж эмчлүүлдэггүй эрүүл мэндийн салбартай болтол нь өөд нь татна. Үүнийг та бүхний тусламжтайгаар БИД чадна.

 

ХҮН намд эрүүл мэндийн салбрт санаа тавьдаг, сэтгэл зовдог олон эрдэмтэн мэргэжилтнүүд бий тэдэн дээр бүл нэмж баййгаа та бүхэн салбарыг хөгжүүлэх үйлсийн гол хөдөлгүүр нь байх болно. Хүнээ дээдэлж, Монгол орноо чинээлэг, амар тайван хөгжингүй улс болгох их зорилгын төлөө бид бүгдээрээ хамтдаа урагшилна. Өнөөдөр бидний хамтдаа хийсэн нэг зөв алхам ирээдүй хойчын төлөө хийгдэх мянган зөв үйлдлийн эхлэл мөн. Бид хамтдаа Эрүүл энх Хөдөлмөрч Монгол хүнийг бүтээнэ” гэж хэллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Амар хялбар аргаар албан тушаалд очих гэсэн амбицтай нөхдүүдэд тархиа бүү угаалга, хэдэн дарга болох санаатай нөхдийн үйлдлийг битгий салбарын ажил болгоод бай, эрүүл мэндийн салбарыг бүү хутга, ийм эргүү нөхөдтэй нийлж салбрыг маань бүүр булшлах нь уу
2015-06-04
Зочин:
1958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-06-03
Зочин:
1958.mnӨнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-06-03