Цэц зарим хуулийн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэв
2015-06-03

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт  Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд, Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахаар, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, уг давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна. 

 

Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд, давж заалдах гомдлыг хүлээн авах, давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх зэргээр анхан шатны шүүхийн гүйцэтгэх үүргийг Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо гүйцэтгэхээр тогтоосон гэж үзэхээр байна.

 

Ингэснээр дээрх хуулийн зохицуулалт Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэр анхан шатны журмаар маргааныг шийдвэрлэсэн шийдвэрт тооцогдох, шүүхийн бус байгууллагаас шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, улмаар Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “...шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзэв.

 

Тиймээс  Үндсэн хуулийн цэц Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалтын үйлчлэлийг 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс түдгэлзүүллээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Undsen huuliin tsets gej moorog bh heregtei yum uu. Hulgai luivar hiigeed ochood gevttdeg gazariig boliuulmaar yum. Baih yu.ostoi yum bol Sugar,Ochirbat metiin yumnuudaa huuj gargaa chee
2015-06-04
Шүүх:
Хөөрхий Элбэгдорж, Тэмүүжин 2-ын хуулиас юу ч үлдсэнгүй шүү дээ. Монголын шүүхийн шинэчлэлээ гэж энэ болов доо
2015-06-03
Зочин:
222Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-06-03