Банкуудын нэхэмжлэлтэй хэргийг шүүх хурал хойшиллоо
2015-06-03

Банкуудын нэхэмжлэлтэй хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байсан. Тэгвэл шүүх хуралдаанд нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны зүгээс өмгөөлөгч авах хүсэлтийг тус тус гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хойшлууллаа.

 

ШӨХТГ-ын улсын байцаагч нар “...банкуудын зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг давхардуулж авдаг, шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцдог, эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг” гэх зөрчлийг тогтоон нэр бүхий 9 банкинд улсын байцаагчийн дүгнэлт, “...өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх,  зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох” албан шаардлага хүргүүлжээ.

 

Үүнийг Хас банк, Капитал банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Ариг банк, Хаан банк, Капитрон банк, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банк үл зөвшөөрч, илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн шүүхүүд хянан хэлэлцэж байгаа билээ.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нэр бүхий 9 банкны нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Банкууд-г ШӨХТГ 2014 онд иргэдээс ипотекийн зээлийн үйлчилгээний зардалд 1% ийн шимтгэл хууль бусаар авж иргэдэд 100 гаран тэрбумийн хохирол учруулсан гэж шүүхдсэн боловч банкны баагийнуудын талд гарсан уу эсвэл шүүхд нөлөөлсөн үү? Энэ мөнгийг одоо болтол иргэдийг шулж, тэр мөнгөөрөө Эрдэнэтийн 49% хулгайлж авсан.Манай төр засаг УИХ д банктай холбоотой нөхдүүд их байдаг.Энэ нөхдүүд банкны талд ашигтай хууль санаачилан авилга өгч аван лобби хийсээр л байгаа.
2018-10-01
Зочин:
Хэзээ хяналтын шатанд ийм боломж олгодог болов оо, емгеелегч нь хурал давхацсан хойшлуулаач гэхээр хийчихдэг дээ. Том жижиг маргаан гэж ангилалгуй шийдэх тангараг ч дээ
2015-06-03