Чуулганы хуралдаан эхэллээ
2015-06-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын  жагсаалтыг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулан батлав. Шүүх байгуулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай зэрэг 10 гаруй хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

 

Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин