Бохир ус & Бохир улс төр
2015-06-04

“Бохир усаа цэвэрлэж чадахгvй явсаар Улаанбаатар хот жорлондоо живж байна. Бохир улстєрийн намуудаа цэвэрлэж чадахгvй явсаар Монгол Улс авлигадаа живж байна” гэж нийтлэлч Д.Жаргалсайхан чангахан дуугарав. Мань эрийг ингэж бухимдуулсан асуудал нь єнєєдєр Улаанбаатарын иргэн гэгдэж яваа толгойтой бvхэнд хамаатай Тєв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгvй болж, 1.3 сая хvнтэй нийслэл хотын бохирыг ундны усныхаа ганц эх vvсвэр Туул гол руу шууд урсгах болчихоод байгаа ХХI зууны эмгэнэлтэй холбоотой. Тєв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд барьж хоногт 45 мянган шоо метр бохир ус цэвэрлэхээр, 1979,1985 онд єргєтгєл хийн 20 мянгаар хvчин чадлыг нь нэмсэн ч єнєєдєр 175 мянган шоо метр бохир ус ирдэг болсноор тунгаагуурын хананд нь цооролт vvсч, хэмжээ нь ихсэн хэзээ мєдгvй дэлбэ vсрэхэд бэлэн болчихож.



Тун удахгvй одоогийн 65 хувийн цэвэрлэгээний хувь хэмжээ хоёр дахин багасч, ирэх жил гэхэд Улаанбаатарчууд хэрэглэсэн бохир усаа ариутгах байгууламжгvй болох аюул нvvрлэчихээд байгаа аж. Цэвэрлэх байгууламжийг нэг єдєр ч зогсоох боломжгvйгээс засаж амжихгvй явсаар єнєєдрийг хvрч.


Тиймээс єнєє маргаашгvй Улаанбаатар хотын иргэдийн ундны усыг хязгаарлах юм уу, эсвэл бохирыг цэвэрлэлгvйгээр шууд Туул голд асгаж байж засах шаардлагатай болоод байгаа.



Энэ талаар УСУГ-ын дарга С.Vнэн “Цэвэрлэх байгууламжийг засварлах хугацаанд хоёуланг нь ямар нэг байдлаар хийх хэрэгтэй болсон. Иргэдийн хэрэглээний усанд бага зэргийн хязгаарлалт хийнэ. Мєн ус ихээр ашигладаг vйлдвэрvvд болох машин угаалга, арьс шир, спиртний vйлдвэрvvдийн усыг цаг цагаар хязгаарлана. Мєн тодорхой хэмжээний бохир усыг ч Туул гол руу цутгахаас аргагvй” гэсэн.



Товчхондоо 2016 онд 1.3 сая хvнтэй Улаанбаатар хот бохироо цэвэрлэж чадахгvй хотынхоо дундуур урсдаг Туул гол руугаа шууд асгаж тэр аяараа “0” болох аюул нvvрлээд байхад дэлхийн 50 орны тєр засгийн тэргvvнvvд АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтанд оролцохоор хvрэлцэн ирэх болоод байдаг. Єнєєх нийтлэлч маань энэ талаар “Жорлондоо живэх гэж байж юуны чинь АСЕМ” хэмээн хашхирав. Эцэст нь баахан хуралдаж, хуралдаж энэ удаа гал унтраах байдлаар 40-50 сая тєгрєгєєр засварлахаар болов. Харин Улаанбаатарын Тєв цэвэрлэх байгууламжийг шинэчилэхэд 900 тэрбум тєгрєг шаардлагатай талаар нийслэлийн захирагч Э.Бат-Vvл мэдэгдсэн. Улаанбаатарчуудыг шаналгаж эхлээд байгаа бохир усны талаар нэг иймэрхvv.



Тэгвэл Монгол Улсыг эдийн засгийн гvнзгий хямралд автуулж, 2017-2022 онуудад єрийн дарамтад оруулан улсаар нь дампууруулахад ойрхон байгаа бохир улстєрийн намууд 2016 оны сонгуулийн бэлтгэлд аль хэдийнэ орж, юу яасан улс орон, ард тvмэнтэй манатай бужигналдаж эхэллээ. 94 жилийн тvvхтэй, сvvлийн 25 жилийн 18 жилд нь засаг барьсан, барилцсан МАН 2012 оны сонгуульд євдєг шороодон ялагдсандаа єнєєдєр ч шаралхаж, доголон нулимастай шазуур зуугаад л яваа. Єнєєдрийн эдийн засгийн хямрал, ард тvмний амьдралын доройтол, худалдан авах чадвар шалдаа унасан бурууд голлох vvрэг гvйцэтгэсэн МАН-ынхан энэ єдрvvдэд “Удирдах ажилтны улсын II зєвлєгєєн”-єє хийгээд жигтэйхэн.



МАН-ын дарга М.Энхболд “Ард тvмэн МАН-аас асар их зvйл хvлээж байна. бид 2016 оны сонгуульд заавал ялалт байгуулах ёстой” хэмээн илтгэлдээ дурдаж байна лээ. Єнєєдєр наашаа харж инээсэн болоод цаашаа харан ярвайсаар засаг хамтран барилцаж байгаа МАН-ынхан ирэх намраас Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газраас хvссэн ч эс хvссэн ч гарч л таарна. Учир нь сонгууль ойртох тусам Монголын бохир улстєрийн намуудын хэврэгхэн тэврэлдээн амьдралын vнэнд гvйцэгдэж, Монгол Улсын гадаад, дотоод байдал тун базаахгvй болох дvр зураг ирэх намраас улам даамжирна уу гэхээс сайжрахгvй. Учир нь одоогоор Оюутолгойгоо онхолдуулчихсан, Тавантолгой таг зогсоход бэлэн болсон.


Єчигдєрхєн УИХ дахь “Шударга ёс” эвслийн бvлгээс мэдээлэл хийж, Оюутолгойн далд уурхайн бvтээн байгуулалт, санхvvжилтын тєлєвлєгєєний талаар байр сууриа илэрхийлсэн. Тєлєвлєгєє нэртэй гэрээнд зохих засвар оруулж, тохиролцох ажлыг 14 хоногт багтаан УИХ-д илтгэхийг Засгийн газраас шаардлаа. Тэд “Ч.Сайханбилэг Дубайд Оюутолгойн далд уурхайн санхvvжилтийн тєлєвлєгєє биш, гэрээнд гарын vсэг зурсан. Оюутолгойн тєлєвлєгєє нэртэй гэрээнд 57 зvйл заалт тусгагдсанаас 30 зvйл заалтыг нь харилцан хяналттай хэрэгжvvлээд явах боломжтой. Харин 27 заалтыг дахиж тодотгох шаардлагатай. Vvн дотроос таван заалтыг хvлээн зєвшєєрєх боломжгvй. Оюутолгойн анхны ТЭЗV нь дєрвєн тэрбум ам.доллараар хэтэрсэн, санхvvгийн тайланг хууль журмын дагуу гаргаагvй. Энэ хэвээрээ явбал Монгол Улс Оюутолгойгоос нэг тэрбум ам. доллар алдана” хэмээн мэдээлэв.



Анхнаасаа л “Мордохын хазгай” болсон Оюутолгой ийнхvv онхолдож унах нь тодорхой болж байна. Тэгтэл Тавантолгой таг зогсоно гэдгийг Монгол Улсын сайд М.Энхсайхан ахалж хєрєнгє оруулагчидтай хийсэн гэрээг хянасан УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг тvс, тасхан хэлчихлээ. Тэрээр “Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэхгvй ч байж болох дvгнэлт гарсан. Яагаад гэвэл маш олон хууль, тогтоомжийг зєрчсєн байна. Засгийн газрын тогтоолууд, Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн зєвлємжvvд зэрэг 2010 оноос хойш гарсан олон хууль тогтоомжийг зєрчсєн гэрээний тєсєл байгаа учраас УИХ-аар заавал хэлэлцэх шаардлагагvй” хэмээн мэдэгдчихсэн. Ингэхээр Тавантолгой таг зогсож, юу яасан нvvрсээ угааж нэг тонныг нь 80 ам. доллараар зарах, юу яасан 270 км тємєр зам тавих, юу яасан Чалкогын vлдсэн єрийг хєрєнгє оруулагчид тєлж барагдуулах болох нь тодорхой болж байх шиг байна. Ер нь л Тавантолгой хаврын чуулганаар байтугай энэ парламентаар шийдэгдэх эсэх нь тодорхойгvй болов. Товчхондоо хєрєнгє оруулагчдын авч ирж мань мэтэд буян болох ногоон мєнгє хийсээд алга болов. Монгол Улсын эдийн засаг мєддєє сэргэх янзгvй vлдэв. Бидэнд ногоон мєнгєний гачаал яасан их байна вэ. Гэтэл улсын маань єр нэмэгдээд л байдаг. Хамгийн сvvлд Монгол Улсын нийт гадаад єрийн vлдэгдэл 2015 оны нэгдvгээр улирлын гvйцэтгэлээр 20895 сая ам.долларт хvрч, ємнєх оны мєн vеэс таван хувиар буюу 953 сая ам.доллараар нэмэгджээ. Vvнд Засгийн газар болон Тєв банкны гадаад єр єнгєрсєн оны мєн vеэс 15%-иар буюу 702 сая ам.доллараар єсч 5432 сая ам.долларт, хувийн хэвшлийн гадаад єр хоёр хувиар буюу 251 сая ам.доллараар нэмэгдэн 15463 сая ам.долларт хvрч. Байдал улам л базаахгvй болж байна.



Гэтэл улсынхаа эдийн засгийг элгээр нь хэвтvvлсэн эрх баригчид ард иргэдээ тvр зуур тайвшруулж, тав хоног vргэлжлэх наадмын нээлтээр АНУ-д нэр хvнд нь унасан Женипер Лопес гэгч дуучин хvvхнийг хоёр тэрбум тєгрєгєєр дуулуулахаар хєєцєлдєж байгаа талаар шуугиж эхлэв. Наадмын нээлтийг сайхан Монгол ая эгшгээр биш, харь хэлтний хазгай буруу дуугаар эхлvvлдэг юм гэж бодоход биеийнхээ тодорхой хэсгийг Монгол мєнгєєр 50 тэрбумаар даатгуулсан нєгєє дууч эмд нь ямар нэгэн таагvй зvйл тохиолдвол Улаанбаатарт хийгдэх бvх бvтээн байгуулалтынхаа зардлыг тавьж туухаар орчин цагийн урлагт нугасгvй дуртай ноёдууд маань шийдсэн бололтой юм. Ийнхvv Монгол тvмний их цэнгэл баяр, Улсын Ннадам ойртоод байдаг. Харин Улаанбаатарчууд бид бохир усандаа дарлуулах шахаад, бохир улстєрийн намууд нь дор бvрнээ янз бvрийн хуйвалдаанаа эрчимжvvлээд л байдаг. Яадаг шvv юм билээ дээ.


Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
зочин:
www.youtube.comresults?search_query=mongoliinijilhuistniiholboo онц сонирхолтой бичлэг сонсоод уйдахгүй
2015-06-04
Одонтуяа:
Сүрхий оносон гарчиг байх чинь.. Бохир оо бохир, нэлэнхүйдээ...
2015-06-04
Zochin:
Uls orniikhoo hir hemjee bolon hegjliin hir hemjeeg medej Erenhiilegch eldev yum amlaj baival taarna
2015-06-04