Арвайхээрт автомашингүй өдөр болно

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд автомашингүй өдөр зохион байгуулахаар болжээ. Автомашингүй өдөр энэ сарын 5-ны өдөр болох аж. “Автомашингүй өдөр”-өөр Арвайхээр сумын Гэндэнгийн гудамжны замын хөдөлгөөнийг хязгаарлаж, өглөөний 08.00 цагаас оройн 16.00 цагийн хооронд хаах гэнэ.
Энэ өдөр Арвайхээр сумын иргэд автомашинаас татгалзаж, явган алхах, унадаг дугуйн парад, мөн төрийн зарим байгууллагууд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах зэрэг олон арга хэмжээнүүд явагдна.
Дэлхийн улс орнууд жил бүр “Автомашингүй өдөр” –ийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ