“Honey moon” шинэ гишүүн, шинэ цомгоо танилцуулав
2015-06-04

"Honey moon" хамтлагМонголын орчин үеийн хөгжмийн урлагийн өнгө төрхийг тодорхойлогч хамтлаг, дуучдын нэгээхэн төлөөлөгч “Honey moon” хамтлагийн таван жилийн ой энэ онд тохиож байна.

 

Ойн босгон дээрээ тэд хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн “Honey moon” анхны бие даасан цомгоо гаргажээ.

 


Цомогт pop, country, dance хөгжмийн урсгалуудаар тууривсан 12 дуу багтсан байна. Үүнээс сонсогчдын хүртээл болсон  “I Love Ma Luv”, “Хар дарсан зүүд”, “Dr.Love”, “I just wanna party”, “Хүндэт аав ээждээ” зэрэг олон хит дуу багтсан аж. 

 

“Honey moon” цомгийн  дуунууд нь хайр дурлал, хүсэл тэмүүлэл, залуусын гэх тодотголыг агуулсан сэдвийг чухалчилсан гэдгээгээ бусад цомгоос онцлог гэнэ.

 

"Honey moon" цомог

Тэдний хувьд ямар нэг ч продюссер, ивээн тэтгэгчгүйгээр өөрсдөө бүгдийг амжуулдаг аж. Энэ цомгоо ч мөн өөрсдийн чадвар, мэдлэг, мэдрэмж, сэтгэл, зүтгэл хөрөнгөөр бүтээсэн гэдгийг хамтлагийнхан онцолж байлаа.

 

 

Харин өнөөдөр тэд сэтгүүлчдэдтэй уулзалт хийж, “Honey moon” танилцууллаа.  Хэвлэлийн хуралд “Honey moon” хамтлагийнхан болон хөгжмийн продюсер Ганг, Аранза, Оки нар оролцлоо.

 

-Тооноос илүү чанарыг эрхэмлэнэ-

Хамтлагийн ахлагч Б.Солонго

 

Хэвлэлийн хурлын эхэнд тус хамтлагийн ахлагч Б.Солонго “Манай хамтлаг байгуулагдаад таван жил болж байна. Таван жилийн дараа анхны бие даасан цомгоо гаргасандаа баяртай байна. Цомог маань өнгө үзэмж сайтайгаас гадна бүх дуунууд маань үнэнч хайр, эрч хүчийг мэдрүүлсэн байгаа. Бид өнгөрсөн таван жилийн хугацаанд 21 дуу, 12 клип гаргасан байгаа. Тоо гэхээсээ илүү чанарыг эрхэмлэж уран бүтээл хийдэг. Цаашид илүү олон уран бүтээлээрээ сонсогчдын сонорыг мялаах болно” гэв.

 

 

-“Honey moon” шинэ гишүүнтэй болжээ-

Хамтлагийн шинэ гишүүн С.Золжаргал

 

“Honey moon” хамтлагийн хувьд 2010 оны 12-р сарын 31-ний он солигдох мөчид байгуулагдсан гэнэ. Одоогоор Б.Солонго, Н.Чинчулуун, Э.Золжаргал /Золоо/, С.Золжаргал /Зожа/ гэсэн бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж байгаа аж.

 

 Дашрамд дуулгахад, тус хамтлагийн шинэ гишүүн С.Золжаргал /Зожа/ тус хамтлагийн гишүүн болохын тулд фэйсбүүкээр зарласан ковер дууны уралдаанд орж, нэлээдгүй олон шалгаруулалт даван туулсан гэнэ. Ингэсний эцэст өнгөрсөн хоёрдугаар сард “Honey moon” хамтлагийн  “отгон” гишүүн болжээ. Тэрбээр “Honey moon”  цомгийн эхний дөрвөн дуунд хоолойгоо бичүүлсэн юм байна.

 

-“Honey moon” хамтлагийн охид их хөдөлмөрч-

 

Хөгжмийн продюсер Ганг

Хурлын үеэр хөгжмийн продюсер Ганг ““Honey moon” хамтлагийн охид маань их хөдөлмөрч. Хийнэ гэж зүтгэсэн бол заавал түүнийхээ ард гарах гэж зүтгэдэг зантай санагдсан. Тэдний энэ хөдөлмөрч байдал надад таалагдсан учраас би хамтарч ажилласан. Би хэдийгээр маш олон хамтлаг дуучинтай хамтарч ажилладаг ч, өөрийн аав ээждээ зориулж уран бүтээл хийж байгаагүй. Харин “Honey moon” хамтлагийн охидтойгоо хамтарч “Хүндэт аав, ээждээ” дууг хийсэн. Та бүхэнд баярлалаа” гэв.

 

Энэ үеэр тэд хэвлэл мэдээллийнхэнд “Гоё” хэмээх шинэ уран бүтээлээ анх удаа сонсголоо.

 

Дашрамд дуулгахад, “Honey moon” цомог “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбараар16,900 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа юм байна. Энэ сарын 12-нд тус хамтлагийн гишүүнд цомгийн өдөрлөгөө “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн төв байранд хийх аж. Уг өдөрлөгт хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Учир нь өнөөдрийн уулзалтад тус хамтлагийн гишүүн Н.Чинчулуун оролцоогүй юм. Тэрбээр өдгөө хувийн ажлаар гадаадад яваа юм.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ongo torhiig todorhoilogch gnv
2015-06-05
Зочин:
Iim hamtlag bailuu
2015-06-04
Зочин:
urlagiin tenger iveeh boltugai. amjilt
2015-06-04
Зочин:
manaihan iim medrel muutai yamnuudiig sonsood tegeed een heden tenegiigee ongiroogood baihiin zugeer l haychaach tegeed l naaduul chin bi henbee gedgee medrene shdee.
2015-06-04