Татвараа төлөөгүй бол торгоно
2015-06-04

Автотээврийн албан татвар төлөх сүүлийн хугацаа энэ сарын 1-нээр дуусгавар болсон. Харин 2-ны өдрийн байдлаар 15 тэрбум 685 сая төгрөгийн татварын орлого төвлөрч, төлөвлөгөөг 103.7 хувиар биелүүлсэн мэдээг нийслэлийн Татварын газраас гаргаж байв. 

 

Албан татвараа заасан хугацаанд төлөөгүй жолооч нарт татвараа төлөх нэмэлт хугацаа сунгасан бөгөөд харьяа дүүргийн татварын хэлтэс, Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээнд төлөх боломжтой аж. Сунгасан хугацаанд  амжиж татвараа төлсөн тохиолдолд торгууль ногдуулахгүй юм байна. 

 

Харин  маргаашаас татвараа төлөхгүйгээр хөдөлгөөнд оролцсон жолооч нарын  бичиг баримтыг хурааж, торгуул ногдуулж эхлэхээр болжээ.

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
mongol ulsad tatvar tolson ni hohirdog bolhoor tolohgui za tegeed yadagaa uziiy
2015-06-04