Монгол, Францын эрүүл мэндийн салбарынхан чуулна
2015-06-04

Монгол Улс, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнүүдийн нэг болох Монгол, Францын эрүүл мэндийн салбарын анхны чуулга уулзалт болох гэж байна.

 

Тус арга хэмжээ хоёр орны эрүүл мэндийн салбарын мэргэжлийнхний хувьд 20 жил нягт хамтран ажиллахдаа харилцан оруулсан хувь нэмрээ танилцуулах, уг хамтын ажиллагааг Монгол Улсын нийслэл төдийгүй аймаг, орон нутгийн хэмжээнд үргэлжлүүлэх суурийг тавих боломж юм.

 

Мөн сургалт, эмчилгээ, тоног төхөөрөмжийн төслүүдэд ч шинэ түлхэц авч ирэх аж. Энэхүү чуулга уулзалт маргааш 09:00 цагаас “Бишрэлт” зочид буудалд эхэлнэ. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин