Газрын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив
2015-06-04

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч, саналаа хэллээ. УИХ-ын гишүүн С.Оюун “Ямар газрыг буцаан авах талаар Засгийн газар нь жагсаалт баталчихвал зүгээр юм шиг байна.” гэж байсан бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

 

-Танай Засгийн газрыг сургийн Засгийн газар гэж ойлгож байгаа. Засгийн газар өнөөдөр төлөвлөгөөт эдийн засагтай капитализм гэж ойлгож байгаа. С.Баярцогт сайдын тайлбарлаж ядаж байгааг харж байхад томоохон төслүүдийг улсын нөөцөд аваад хувийн хэвшилд зээл өгөх нь үү гэж ойлгож байна. Ямар хэмжээний  газрыг Засгийн газрын нөөцөд авах юм бэ? Нэгэнтээ газрыг улсын нөөцөд авахаар бол мэдээллийн сан чухал шүү. Газар давхцаж олгосон маргаан их байна гэлээ. Харин УИХ-ын гишүүн Су.Батболд “Хэрэгцээтэй газраа авч, хэрэгцээтэй зүйлд зарцуулах хэрэгтэй. Энэ заалтын дагуу уут бүрдэх вий. Өмчилсөн, илүүдэж байгаа газар гээд олон асуудал үүснэ” гэсэн юм.

 

Үүний дараагаар Газрын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

 

Дараагаар нь  Засгийн газрын тусгай  сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг асуудлыг хэлэлцэх үед  асуулт тавьж, санал хэлэх гишүүн байсангүй.  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх нь дэмжсэн юм.

 

Ийнхүү өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Өмчилсөн газарт дээрээс дураараа халдаж, хуулиар далайлган газрын дээрэм хийх л гэсэн санаатай өөрчлөлт байх аа.
2015-06-05
зочин:
www.youtube.comresults?search_query=mongoliinijilhuistniiholboo онц сонирхолтой бичлэг сонсоод уйдахгүй
2015-06-04