Хар тамхитай холбоотой 10 хэргийг шалгаж байна
2015-06-05

Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ удаа хар тамхитай холбоотой хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.

 

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 2-ны өдрүүдэд 21 холбогдогчтой 10 гэмт хэргийг илрүүлжээ. Дээрх гэмт хэрэгт шалгагдаж байгаа сэжигтнүүдийн зургаа нь өмнө ял эдэлж байсан аж. Тэдний гурав нь эрүүгийн хуулийн 192.1 дүгээр зүйл ангиар ял эдэлж байжээ.

 

Сэжигтнүүдийн орон байр, тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, “ICE” буюу “Мөс”, гашиш зэргийг хураан авч, эд мөрийн баримт болгон, шалгаж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teevert ajildag dashdorj ovogtoi ganbaatar hogiin hulgaich etsegn ardiin daisan duu enhjargal yanhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2022-09-21