Хил нэвтрэгсдийн биеийн халууныг хэмжинэ
2015-06-05

Коронавирусийн халдвар хил дамжин орж ирэхээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор МХЕГ-ын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд хилийн боомт дахь алба, хэлтсийн дарга нарт Албан даалгавар хүргүүлсэн байна.

 

Энэ дагуу хилээр нэвтэрч байгаа иргэдийн биеийн халууныг хэмжих, голомттой бүс нутгаас ирэгсдээр эрүүл мэндийн асуумж, судалгаа бөглүүлэн танадах, Хилээр нэвтэрч буй зорчигч иргэдэд халдварын талаархи мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөхийн зэрэгцээ онгоц ирж, буцах болон хүлээлгийн танхимд зурагт хуудас, мэдээллийн самбар байрлуулжээ. 

 

Хилийн боомт дахь алба, хэлтсийн дарга нар сэжигтэй зорчигч илэрсэн үед үзлэг хийх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, тусгаарлах арга хэмжээ зэргийг өндөр түвшинд зохион байгуулж, улсын байцаагч, ажилчдад халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч аюулгүй байдлыг нь хангах юм.  

 

Мөн амны хаалт, бээлий, нүдний шил, халад, комбинзон гутал зэрэг хамгаалах хувцас, хэрэгслээр ханган, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлж, хадгалалт хамгаалалтыг нь сайжруулах зэргийг Албан даалгаварт тусгажээ. 

Shuud.mn
Сонин хачин
merci:
Zow shde.tgd haldwartai bwal shuud tusgarlh hergtei .seruun nohtsold mash hurdan tarhdg gj bn.solongost hol horio gd boon asudal uusj bn.ug n mongoliin hiliig haah n zow bgmdaa haldwartai huden hun ochihod tgd suirel irne irne shde .
2015-06-06