Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргыг огцруулах саналыг өргөн барилаа
2015-06-05

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгийг огцруулах саналыг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагважав, Ч.Долгормаа нар ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн мэдүүлжээ. Тэд Д.Батбилэгийг огцруулах саналдаа “...ИТХ дахь цөөнхийг үл хүндэтгэдэг. ИТХ-ын төлөөлөгчид болон дүүргийн жирийн иргэдийг намын харьяаллаар гадуурхдаг. ИТХ-ын нэр хүндийг олон нийтийн дунд унагасан” гэх таван үндэслэлийг дурджээ.

 

Тиймээс дээрх төлөөлөгчид “...Д.Батбилэг нь дүүргийн ИТХ-ын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн тул сонгуульт ажлаас нь өөрчлөх нь зүйтэй. Улмаар  энэ асуудлыг Хан-Уул дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэхийг хүсэж байна” гэжээ.

 

Ер нь Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгийн талаар энэ ажилд томилогдсоноос нь хойш таагүй мэдээллүүд нэлээд гарсан. Хан-Уул дүүргийн АН-ын дарга, МоАХ фракцад харьяалагддаг Д.Батбилэг өөрийнх нь эсрэг явсан 18 хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан, өрөөндөө жирийн иргэнийг барьж авч зодлоо /https://www.youtube.com/watch?v=BTjsxwZHH-k/ гэх мэтийн мэдээ, видео бичлэг хүртэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан билээ. 

 

Б.ДАМДИН

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Ene gudamjnii etgeed baih gazraa ochson ni deeree. Arhichin ene etgeeded udirdah ajil hiih es surtahuunii unerch bahguidee. HUD monhiin sogtuu ene etgeedees salval ih sain baina.
2015-06-05