Зүүн Хойд Азийн залуус Монголд чуулна
2015-06-05

Энэ сарын 25-наас долоодугаар сарын 2-ны хооронд Зүүн хойд Азийн залуус Улаанбаатарт чуулна. “Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах уг чуулганыг Ази, Номхон далайн энх тайван, хөгжлийн төлөө хөдөлгөөн санаачлан НҮБ-ын Ази номхон далайн бүсийн нийгэм эдийн засгийн хороо, Дэлхийн Энхийн Их Наадам, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголын Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ, Монголын Залуучуудын Холбоо, Дэлхийн Залуу Манлайлагчдын Академийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна.

 

Энэ удаагийн чуулганаар энх тайвны тулгамдсан асуудал өнөөгийн нөхцөл байдлын талаарх  илүү сайн ойлголт бий болгох , өөрсдийн туршлага мэдээллээ солилцох, хамтран ажиллагч  олон  талуудын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, Зүүн  хойд Азийн дэд бүсэд явагдаж буй залуучуудын сайн дурын үйлсийг хөхүүлэн дэмжих зэрэг хөгжлийн гол түлхүүр асуудлуудыг анхаарахад чиглэжээ. Тиймдээ ч Хүрээлэн буй орчны үйлчилгээ,  Нийгмийн хөгжил дэх залуучуудын оролцоог дэмжих нь, Гамшгийн үеийн онцгой тусламж, Үндэсний сайн дурынхныг чадавхижуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, Сайн дурын  үйл ажиллагааны эрх зүйн орчныг бий болгох, Компаний нийгмийн хариуцлага гэсэн сэдвээр салбар хуралдаан явагдана.

Shuud.mn
Сонин хачин