Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрт Сангийн Сайд Ж. Эрдэнэбат, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр нар гарын үсэг зурж, баталгаажуулсан юм. Уг ёслолд Азийн Хөгжлийн Банкны Захирлуудын зөвлөлийн гишүүд болох найман гүйцэтгэх захирал оролцлоо.
Уг төсөл нь Дархан хотын аж үйлдвэрийн болон хотын хөгжлийг дэмжих, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлсэн, үндэсний загвар “Ухаалаг, ногоон хот” болгох Засгийн Газрын зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Төслийн үр шимийг тус хотын 80,000 оршин суугчид болон шинээр оршин суух иргэд, шинээр байгуулагдах үйлдвэрүүд хүртэнэ. Түүнчлэн төсөл нь Хараа голын сав газрын усны болон байгаль орчны чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулаад зогсохгүй ОХУ-ын усны томоохон нөөц болох Байгаль нуурт цутгадаг уг голын бохирдлыг багасгаснаар хил дамнасан усны бохирдлын хяналтыг сайжруулахад тодорхой хувь нэмэр болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ