Автобусанд хүн нас баржээ
2015-06-06

Өнөөдөр өглөө Сутайн буянт компанийн Өнөр хороолол-Халдварт чиглэлийн автобусанд хүн нас баржээ. Зорчигчдын хэлж байгаагаар тухайн хүн автобусанд суугаад удаагүй байхдаа гэнэт татаж унасан байна. Энэ талаар Сутайн буянт компанийн менежер Ц.Мөнхжаргалаас тодрууллаа.

 

Тэрбээр "Нэгдүгээр хорооллын 34 дүгээр байрны зогсоолоос 83 настай хүн сууж, автобус хөдөлж амжаагүй байхад ухаан алдсан. Жолооч кондуктор тэр даруй түргэн тусламж дуудаж, анхны тусламж үзүүлсэн ч тухайн нас барсан байсан гэсэн" мэдээллийг өгөв.

 

В.Бат

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ene chigleld oroi neg tatdag emee ywdag shde. geriihen yagaad gantsaarang n ywuulaad bdiin
2015-06-08