”Чингис хаан” Гранприд 300 гаруй жүдоч оролцоно
2015-06-08

Ирэх долоодугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод жүдо бөхийн Чингис хаан Гранд При тэмцээн болно. Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулдаг энэ тэмцээн олимпийн эрх олгох юм. Одоогоор дэлхийн 50 гаруй орны 300 гаруй жүдочид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Тухайлбал Япон, Гүрж, ОХУ зэрэг орны шигшээ баг оролцохоо мэдэгдээд байна. Өнгөрсөн оны тэмцээнд 27 орны 282 жүдоч оролцож байсан юм.

Өмнө нь “Чингис хаан” дэлхийн цом нэртэй зохион байгуулагддаг байсан энэхүү тэмцээн өнгөрсөн жилээс эхлэх “Гран при” болон зэрэглэл, оноо нэмэгдсэн юм. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор “Гран при” тэмцээнд түрүүлсэн жүдоч чансаандаа 300, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль хүртвэл 120 оноо нэмэгддэнэ. 

Shuud.mn
Сонин хачин
kub:
zokhion baiguulagch nart bolon oroltsogchdod amjilt khuseye
2015-06-08