Туркийн кино өдөрлөг нээлтээ хийнэ
2015-06-08

“Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд өнөөдөр 16 цагт “Тэнгис” кино театрт Туркийн кино өдөрлөг нээлтээ хийнэ.

 

 Тус өдөрлөгөөр олон улсын кино наадмуудын олон удаагийн шагналт “Эрвээхэйн зүүд”, нэрт найруулагч Нури Билгэ Жэйланы “Өвлийн ичээ”, “Хонь” зэрэг уран сайхны кино үзэгчдийн хүртээл болно. Үүний зэрэгцээ киноны дараа тус киноны уран бүтээлчид үзэгчидтэй уулзалт хийх юм. 

 

Туркийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд Истанбулын Соёл урлагийн сан болон Истанбулын Олон улсын кино наадмын захирал Азизэ Тан болон “Хонь” уран сайхны киноны ерөнхий найруулагч Кутлу Атаман болон найруулагч Мартин Фрайр нар оролцох гэнэ.  Туркийн кино өдөрлөгт Турк-Монголын аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбоо ивээн тэтгэгчээр оролцож байгаа аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин