Сэтгэцэд нөлөөлөх эм нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ
2015-06-08

Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” авто замын боомтоор 2015 оны тавдугаар сарын 31-ний өдөр улсын хилээр сэтгэцэд нөлөөлөх эм  нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

 

Тодруулбал, Монгол Улсын иргэн “А”-г СЭҮ 28-19 улсын дугаартай автомашинтай Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь үзлэг шалгалт хийхэд 65 таблетик бүхий 455 ширхэг “Анданте” гэх сэтгэцэд нөлөөт эмийг нуусан байжээ.

 

Түүний хууль бусаар эм нэвтрүүлэх гэсэн үйлдлийг хилчид илрүүлэн саатуулж Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
seremjlyyleg:
Emiin san ugdug shyy.Bas Tekhnikiin ih syrgyyliin hyyhdyyd herglej baisan shyy.
2015-06-08
Иргэн:
Ийм юм зөндөө орж ирдэг. Хил гаалийнхан хахуул аваад юу г ч оруулна шүү дээ. 100 төгрөгийн татвар гарвал байцаагч 70 үлдсэн нь татварт ордог шүү дээ.Манайд хүнс эмээр дайн явуулж байна.Үүнийг анхаардаг төр засгийн удирдлага байдаг юм уу? Дээшээ ахиухан юм идэх гэж гарч ирдэг.Авдаг арга хэмжээ байдаггүй.Нэг хэвлэл мэдээллээр нэг хэлсэн болоод өнгөрдөг.Улс орон ард түмэн маань хэцүү байна. Дээрээ лайварчдаар дүүрэн болохоор ард түмний дотор нэгийгээ залилах мэхлэх явдал газар авч байна.Малчдын малыг худлаа хэлээд өдий төдийгөөр нь аваад явчихсэн зэрэг асар их асуудал байна.
2015-06-08