Согтуу жолооч осол гаргаж, 6 хүн гэмтжээ

Долоон жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осолд холбогдсон байна.
ХУД-ийн нутаг Био комбинатын зам, Морингийн давааны “МТ” ШТС-ын хойд замд Т.Приус маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Т.Приус маркийн авто машинтай мөргөлдөж , зорчигч 3 настай эрэгтэй Б нарын 6 хүнийг гэмтээжээ.
Мөн СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Ханын материалын уулзварт Х.Грейс маркийн авто машины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Т.Истима маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 10 настай эмэгтэй Б-г гэмтээсэн осол гаргасан байна.
Түүнчлэн өнгөрөгч амралтын өдрүүдэд Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 138 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Иймд жолооч таныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд заналхийлэхгүй байхыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ