Арьс ширний салбарынхан зөвлөлдөнө
2015-06-08

Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Арьс шир-2015” зөвлөгөөн маргааш буюу энэ сарын 9-нд Корпорайт зочид буудлын хурлын танхимд болно.

 

Тус зөвлөгөөнд Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, Мал хамгаалах сан, Азийн хөгжлийн банк, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төсөл, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн ОНӨААТҮГ, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, “Армоно” нэгдэл, МАШҮХ-ы гишүүн байгууллагын удирдлагууд оролцох аж.

 

Энэ үеэр “Монголын арьс, ширний салбарыг сэргээн хөгжүүлэх” төслийн хэрэгжилтийн явцыг тодорхойлох гэнэ. Мөн холбооны гишүүн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг шийдэх, үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх, бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ шаардлагыг хангасан арьс, шир боловсруулах технологийн чиг хандлагыг тодорхойлох юм байна. Оролцогчид “Монголын арьс, ширний салбарын хамтын ажиллагааг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам” асуудлын хүрээнд зөвлөлдөх ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин