С.Ганбаатар өнөөдөр “Цензургүй” ярина

УИХ дахь бие даагч гишүүн С.Ганбаатар өнөөдөр “Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочноор оролцох аж.
Тэрбээр уг нэвтрүүлэгт орж, аль ч сэдвээр цензургүй яринэ гэдгээ мэдэгдсэн гэнэ. Түүнээс гадна өнөөгийн халуун сэдэв болоод Оюутолгой, Тавантолгойн талаар тэрээр юу ярих нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.
Нэгэн цагт “Фенг- Шү Ганбаа хэмээн нэрлэгдэж, МҮЭ-ийг удирдаж явсан тэрээр УИХ-ын гишүүн болж, Оюутолгойн асуудлаар баримт дэлгэж, халз мэтгэлцээн хийх зэргээр нийгмийн анхаарлыг өөртөө татаж ирсэн. Улс эх орны эдийн засаг сэргэх гээд байхад түүний “популист” үг үйлдэлгадаадын хөрөнгө оруулагчдыг үргээлээ гэж зарим нь буруутгадаг.
Тэгвэл өнөөдөр түүний “Цензургүй яриа” хэрхэн өрнөхийг харж, үзэгч түмэн өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз ээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ