Уулархаг нутгаар нойтон цас орно
2015-06-08

Энэ сарын 7, 8-ны өдөр баруун болон төв, зүүн зүгийн нутгаар, 9-ний өдөр зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг газраар нойтон цас орох төлөвтэй байна. Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нар

 

-Бага насны хүүхэд золгүй тохиолдлоор усанд осолдож амь насаа алдсан байдал удаа дараалан гарч байгааг эцэг, эхчүүд, асран хамгаалагчид онцгойлон анхаарах

 

-Усархаг бороо орох үеэр голын усны түвшин огцом нэмэгддэг тул тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гарам, гарцаар гарах

 

-Усархаг бороо, уулаараа нойтон цас орох үед малчид малаа хариулга маллагаагүй орхисноос бог мал осгох тохиолдол гарч болзошгүй тул малыг дулаан хашаа, саравчинд байлгах

 

-Уул уурхайн болон барилгын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн ашиглаж буй тогтоол ус, ухсан нүх, хиймэл нууранд тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах

 

-Голын ай, сав, гуу, жалга, үерийн усны буулт бүхий газраар нутаглаж, суурьшсан айл өрх үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, бороо орох үеэр салхины хүч түр зуур ширүүсэх учир гэр орон, байшингийн дээврийн бэхэлгээ, хашаа хорооны бат бэх байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!.....
2015-06-09