А.Хишигдалай фенүүддээ хөхөө харуулав

Залуу дуучин А.Хишигдалай дахин шуугиан дэгдээлээ.
“Universe best songs” наадмаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин А.Хишигдалай жин хасч, гоолиг болсноор өөртөө тун ч итгэлтэй болж, задгай хувцаслах болсон.
Тодруулбал, тэрбээр “Чиний нүдээр” дууныхаа клипэнд нүцгэлснээр "хөхөө гаргалаа, бөгсөө савлаа, дууны үг нь овоолсон хог" гэх мэт хатуухан үгсийг сонссон юм. Харин энэхүү шүүмжлэл дуучин бүсгүйд таалагдаагүй бололтой.
Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан “Амаа уралдуулаад л муулаад байна. Ойрд ингэж олон хүнд муулуулаагүй гоё ч юм шиг. Амьд яваагаа мэдрээд ч байгаа юм шиг. Миний ихэнх уран бүтээл нам жим хэл амгүй зүгээр л өнгөрдөг. Харин энэ удаагийнх их л шуумтай сайхан байна" хэмээн бичжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ