Арьс ширний салбарынхан зөвлөлдөж байна
2015-06-09

Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Арьс шир-2015” зөвлөгөөн Корпорэйт зочид буудлын хурлын танхимд эхэлж байна. Тус зөвлөгөөн “Монголын арьс, ширний салбарыг сэргээн хөгжүүлэх” төслийн хэрэгжилтийн явцыг тодорхойлох, холбооны гишүүн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг шийдэх, үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх, бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ шаардлагыг хангасан арьс, шир боловсруулах технологийн чиг хандлагыг тодорхойлох зорилгын хүрээнд зохион байгуулагдаж буй юм.


Оролцогчид “Монголын арьс, ширний салбарын хамтын ажиллагааг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам” асуудлын хүрээнд зөвлөлдөнө. “Арьс шир-2015” зөвлөгөөнд Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, Мал хамгаалах сан, Азийн хөгжлийн банк, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төсөл, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн ОНӨААТҮГ, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, “Армоно” нэгдэл, МАШҮХ-ы гишүүн байгууллагын удирдлагууд оролцож байна. Зөвлөгөөн 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
1958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-06-09
1958.mn:
...Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-06-09