Хүүхэд холбогдсон гэмт хэрэг өсчээ
2015-06-09

Өнгөрсөн тавдугаар сард бүртгэгдсэн гэмт хэргийн 64.7 хувь нь Улаанбаатар хотод гарсан бөгөөд үүний 4.2 хувийг насанд хүрээгүй хүүхдүүд үйлджээ.

 

Хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өссөн дүнтэй байгаа ба хүүхэд өөрөө гэмт хэрэг үйлдээд зогсохгүй гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд хохирох, гадуур тэнэх, цахим тоглоомонд донтох, гол ус, түймрийн аюулд өртөх зэргээр эрүүл мэнд болоод эд хөрөнгөөрөө хохирсоор байна.

 

Тиймээс их дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд амарч байгаатай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч, хараа хяналт тавихыг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин