“Чингис хаан” Монголд ирнэ
2015-06-09

ОХУ-ын нэрт уран барималч Даш Намдаковын бүтээсэн “Чингис хаан” бүтээлийг Англи улсаас авчрахаар болжээ. Дэлхийд ганц хосгүй энэ бүтээлийг 2012 оны зуны олимпын наадмаар Лондон хотод байршуулсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг орон худалдан авах санал гаргаж байжээ. Энэхүү бүтээлийг авч ирснээр үндэсний түүх, өв соёлыг тодотгон баяжуулахаас гадна аялал жуулчлалын салбарт Монголоо таниулан сурталчлахад чухал хувь нэмэр болох юм.

 

Энэ бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх аж. Нийт гурван сая еврогоор үнэлэгдэж байгаа уг бүтээлийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн хөрөнгөөр худалдан авч, улсын сан хөмрөгт шилжүүлж байгаа аж.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
yasan muuhai hoshoo ve
2015-06-09
Зочин:
Баялагаас олсон мөнгөө ингэж зарцуулж болох уу. Энэ чинь ард түмний л мөнгө шүү дээ. Эхээс гарахдаа ийм мөнгөтэй төрөөгүй л биз дээ. Нэг хэсэг нь ингэж тоглож байдаг, нөгөө хэсэг нь ядарч байдаг. Баялагийн буруу хуваарилалт гэж энэ дээ.
2015-06-09
Санаа:
Шал утгагуй юм. Нэрт барималч барьсан л юм байгаа ютз, урлагийн бутээл л юм биз.Негее талаас нь харвал хэнд ч ямар ч хэрэггуй зугээр л нэг беен шавар! Ийм юм худалдаж авч байх ямар тэнэг толгой вэ? Ямар ч их менгетэй юм? Хэрвээ надад тэр менге нь байсан бол би евдеж зовсон монголчуудынхаа эруул мэндэд херенге оруулж, ядахдаа ганц сайн эмнэлэг барь егех байсан....
2015-06-09